Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Омарын эрэлд” кино эрэлт ихтэй байна
Нийгэм

“Омарын эрэлд” кино эрэлт ихтэй байна

Урлаг Урлаг18/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7v21fermcuqv3hg87snfir4guq4020868382014-11-18-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

"Сайн уу амьдрал минь", "Намрын синдром", "Мөнгөний гахай" инээдмийн киногоор үзэгчидтэй уулзсан "ТВ Коктейль" хамтлагийнхан дөрөв дэх уран бүтээл болох "Омарын эрэлд" киногоо саяхан дэлгэсэн билээ.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн анхны инээдмийн кино ийнхүү монголын кино урлагийн инээдмийн төрөлд “тэсрэлт” хийсэн үзүүштэй бүтээл болсон юм. Энэхүү  киноны продюсероор С.Жавхлан, жүжигчин Э.Цолмонбаяр нар ажилласан бөгөөд зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Б.Баатархүү, Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ.

Киноны хийц, зураг авалт, хөгжим, дуу, шуумаараа дэлхийн инээдмийн кинотой эн зэрэгцэхүйц болсон энэхүү бүтээлд үзэгчид ам сайтай байгаа юм.

Хөлсний ажил хийж амьжиргаагаа залгуулдаг дөрвөн эр санамсаргүй байдлаар дээрэмчдийн хууль бус аргаар олсон их хэмжээний мөнгийг гартаа оруулна. Тэднийг ийм их хэмжээний мөнгөтэй болсныг хэн ч мэдээгүй бөгөөд тэднийг хэн ч сэжиглэж мөрдөж мөшгихгүй байлаа. Гэвч тэд энэ мөнгийг үрж эхлэх л юм бол хүн бүхэн тэднийг сэжиглэх болно. Харин тэд их хэмжээний мөнгөө яах бол баригдахгүйгээр үрэх болов уу , эс чадах уу гэдгийг уншигч та өөрт ойр кино театрыг сонгон үзээрэй.

Дашрамд дуулгахад, "Омарын эрэлд" адал явдалт инээдмийн киноны тасалбарт эрэлттэй байгаа гэсэн шүү. Тиймээс үзэгч авхай та эртхэн тасалбараа захиалаарай. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

04/09/2026

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Жорж Майклын гитарыг дуудлага худалдаанд оруулна

03/09/2026

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.