Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ухаалаг шийдэл” -тэй нэгдэнэ
Дуу хөгжим

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ухаалаг шийдэл” -тэй нэгдэнэ

Урлаг Урлаг19/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ulstur547134545502014-11-19-14-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түүчээлэн манлайлахаар зорьж яваа “Улс төрд шинэ манлайлагч” төслийн залуус өнөөдөр “Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн хурал зарлаж өөрсдийн хэрэгжүүлж буй “Ухаалаг шийдэл” төслөө танилцууллаа.

Эрүүл мэндэд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, алсын хараа бүхий “Ухаалаг шийдэл” төсөл нь дотороо гурван дэд хөтөлбөртэй. Манлайлагч залуус төслийнхөө хүрээнд “Эко аялал” хийх, “Мод тарих үндэсний өдөр”-ийн талаар ерөнхийлөгчид санал хүргүүлж ажиллах, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд үндэслэсэн хэлэлцүүлэг хийх бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, СХД-ийн ЗДТГ тус хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах гэрээнд тус тус гарын үсэг зурлаа. “Ухаалаг шийдэл” төсөл ирэх Даваа гарагт эко аялалаар эхэлж, ухаалаг хэрэглээ хэлэлцүүлгээр өрнөж, гэр хорооллын 160.000 өрх айлыг нэг нэг мод тариулснаар өндөрлөх гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр төсөл санаачлагчид МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн ЗДТГ-ын түшмэлүүдэд “дэмжээд өгөөрэй” гэх хүсэлээ дайж байлаа. Мөн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүний зөвлөх М.Зоригтбаатар “Гишүүн маань өөрөө эко хүн. Тэрбээр машин унадаггүй. Байнга алхдаг. Тэр ч утгаараа “Улс төрд шинэ манлайлагч” төслийн залуусын эко төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.