Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Сэтгүүл зүйн акулуудад хадаг барилаа
Уртын дуу

Сэтгүүл зүйн акулуудад хадаг барилаа

Урлаг Урлаг21/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurag19445787002014-11-21-13-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ сарын 20-ны морин цагт Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн оюутнууд Монгол Улсын утга зохиол, сэтгүүлзүйн салбарын нэрт төлөөлөгчдийг хүндэтгэн залж хадаг барин шавь орох “ БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГА“ ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд МУСГЗ, Дашдоржийн Нацагдоржийн болон Жамсраны Цэвээний шагналт зохиолч сэтгүүлч, док, проф Т. Баасансүрэн, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, телевизийн оператор Б. Донров, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, радиогийн сэтгүүлч Гүнсэн, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Дорждулам тэргүүтэй хорь гаруй нэрт төлөөлөгчид хүрэлцэн ирж багш шавийн барилдлага тогтоолоо.

Энэ нь Монгол улсын хэмжээнд төдийгүй сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудад урьд өмнө болж байгаагүй цоо шинэ арга хэмжээ юм.

Уг ёслолын ажиллагааг ШУ-ны академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нээн үг хэлсэн бөгөөд тус сургуулийн авьяаслаг оюутнууд ая дуугаараа мэндчилж уригдсан олны сонорыг баясгалаа. Мөн УБЭИС-ийн тэнхимийн эрхлэгч МУСГЗ, доктор, проф Т.Баасансүрэн “МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ “ 99 ботийн шинэ дугааруудыг улсын номын сангууд болон сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж байгаа их дээд сургуулиудын сэтгүүлзүйн тэнхимүүдэд бэлэглэхээс гадна ирсэн зочид гийчдэд УБЭИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш, оюутнуудын бүтээлийн үзэсгэлэнг толилууллаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.