Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Залуу эмэгтэйчүүд” биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн бодит амьдралыг хөндөнө
Уртын дуу

“Залуу эмэгтэйчүүд” биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн бодит амьдралыг хөндөнө

Урлаг Урлаг21/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
laa_poster_11.145779774452014-11-21-16-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Олон Улсын ДОХ-ын эсрэг өдрөөр “Лаа ” сэтгэхүйн эротик драмын жүжиг тоглогдоно

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд”-ийн клуб Олон Улсын ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан үзэгчиддээ “Лаа ” сэтгэхүйн эротик драмын жүжгээ  хүргэхээр төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү жүжгийн зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э. Мөнхдалай, Б.Хэрлэн нар тоглосон байна. “Лаа” жүжиг нь эмэгтэйчүүдэд тулгардаг олон саад бэрхшээлүүд болон нийгэмд тодорхой хувийг эзлээд байгаа биеэ үнэлэгч залуу эмэгтэйчүүдийн бодит амьдралыг  хөндөн гаргаж байгаа аж.

Мөн уг  жүжигт биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн хувьд ойлгох, тэдний эрхэнд хүнлэг бусаар хандаж буй явдлыг тод үзүүлэх, залуу бүсгүйчүүдийг энэ замруу орохоос сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой ба нийгмийн томоохон асуудлуудын нэг болоод байгаа биеэ үнэлэлтийг багасгахад томоохон хувь нэмэр оруулахуйц жүжиг гэдгээрээ онцлог юм. Уг жүжиг нь Тусгаар тогтнолын ордны их танхимд 12 сарын 1, 2-нд 19:00 цагаас тоглогдох бөгөөд тоглолтын тасалбарыг  Тусгаар тогтнолын ордны касс, Монголын Залуучуудын Холбооны байран дээрээс  болон 99948556, 96008899,99647075 дугаараар холбогдон захиалж авах боломжтой гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025

Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.