Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Соёлын төв»“КОД” хэтрүүлэгт инээдмийн уран сайхны киноны анхны трэйлер
Соёлын төв

“КОД” хэтрүүлэгт инээдмийн уран сайхны киноны анхны трэйлер

Урлаг Урлаг27/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b224ebf106799a3foriginal5489447682014-11-27-16-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна. Тэднийг нэг болох Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа  “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа. Тэрээр найзуудынхаа хамтаар өөрийн гэсэн продакшн байгуулжээ. Л.Ариунболд, Э.Мөнхтулга, М.Наранмөнх гэсэн залуу жүжигчид “Emerald men” продакшныг байгуулсан байна. Бүгд Соёл урлагийн их сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид ажээ.  “Emerald men” продакшн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлж байсан тэрээр анхны уран бүтээлээ тун удахгүй хүргэх гэж байна. Тэрээр уг продакшн “Born3d film” продакшнтай хамтран бүтээсэн “КОД” нэртэй уран сайхны киногоо ирэх 12 сарын 5-нд үзэгчиддээ бэлээг барьж нээлтээ хийх гэж байна.

Уг киноны ерөнхий найруулагчаар залуу уран бүтээлч  Л.Ариунболд, ерөнхий зураглаачаар  “Born3d film” продакшны захирал н.Энхбаатар ажилсан байна.  Мөн сүүлийн үеийн дэлгэцийн ашиг орлогоороо тэргүүлж байгаа кинонд олон сайхан дүр бүтээсэн залуу жүжигчин  Б.Ариунцэцэг, Б.Мишээл, X-түц продакшны жүжигчин А.Туяа “Fantastic” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, МУСТА Ө.Мөнх-Эрдэнэ нар уг кинонддүр бүтээжээ. Харин гол дүрд Э.Мөнхтулга, М.Наранмөнх, Б.Барслхагва нар зэрэг залуу уран бүтээлчид тогложээ.

Оюутны ширээнээс л кино урлаг хэмээх айлын тогоонд чанагдаж явсан жүжигчин Л.Ариунболд хэдэн уран сайхны кино зохиол бичиж байсан удаатай ч найруулагчийн хувьд анхны бүтээл гэнэ.

Монголын кино урлагт од болон гялалзаж яваа шинэ залуу уран бүтээлчдийн бүтээсэн “КОД” хэмээх өвөрмөц содон нэртэй уран сайхны кино нь бусад кононуудаас шинэлэг бүтээл болсон юм. Тиймээс үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлийн нэг болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Соёлын төв Урлаг

Д.Нацагдоржийн амьдралаар бүтээсэн “Харанхуй хад” кино дэлгэцнээ ирлээ

10/02/2017
Соёлын төв Урлаг

“Эр хүний хайр” УСК /Монгол хэлээр/

06/04/2016
Соёлын төв Урлаг

“Учрал” МУСК Official trailer

09/03/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.