Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ч.Мөнхзул: Манай дуучдын ур чадвар дэлхийн төвшинд хүрчээ
Дуу хөгжим

Ч.Мөнхзул: Манай дуучдын ур чадвар дэлхийн төвшинд хүрчээ

Урлаг Урлаг28/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Munhzull9334941892014-11-28-09-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дуурийн театрын уран бүтээлчид Оросын алдарт Их театрт тоглолтоо хийсэн. Энэ нь манай сонгодог урлагийн түүхэнд бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон анхны тохиолдол юм.Тус тоглолтын тухай дуурийн театрын захирал Ч.Мөнхзултай холбогдож хариулm авлаа.

-Их театрт тоглолтоо амжилттай тавьсан танай хамт олонд баяр хүргэе. Тоглолт ямар болж өндөрлөв?

– “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо амжилттай тавилаа. Биднийг очихоос өмнө тоглолтын тасалбар дууссан байсан.Тоглолтын өдөр тайзнаас харахад нэг ч сул суудалгүй, үзэгчид дүүрэн байсан нь манай тоглолт хэр амжилттай болсныг харуулах баталгаа гэж бодож байна.

-Уран бүтээлчдийн сэтгэгдэл хэр байна?

-Уран бүтээлчид маань өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Их театрын тайз гэдэг дуучин хүний дуулахыг хүсдэг, мэргэжлийн ур чадварыг нь илтгэж , нэр хүндийн илэрхийлэл болдог учраас тэр байх.

-Оросын театрынхан болон үзэгчид манай уран бүтээлчдийг хэрхэн хүлээж авсан бэ?

– Их театрын хувьд хоёр орны хамтын ажиллагаа гэдэг утгаар найрсаг хүлээж авсан. Оросын талаас зохион байгуулагчид , Их театрын удирдлага, менежер , тайзны найруулагч , хөтлөгч бидэнтэй харьцаж тусалж дэмжиж байлаа. Мөн үзэгчид сайхан хүлээж авсан. Бүгдээрээ бос ч зогсоод баяр хүргэсэн. Тоглолтын дараа зохион байгуулагчид нь “Яагаад” ийм концерт хийснийг ойлголоо. Ийм дуучдыг ингэж харуулалгүй яахав, гайхалтай байлаа гэж манай уран бүтээлчдэд баяр хүргэсэн.

– Их театраас суралцах зүйл нь юу байв?

– Их театр бол дэлхийн хэмжээнийх, бидний цаг зав хүрэлцээгүй учир театрыг бүрэн үзэж амжаагүй. Гэхдээ нэг журамтай, хариуцлагатай, театраа хүндэтгэх сэтгэл нь гайхалтай санагдсан. Мэдээж цэвэрхэн , соёлтой , харилцан хүндэтгэлтэй байдал гээд суралцах зүйл байсан.

-Дэлхийн хэмжээний том театртай харьцуулахад манай театрын хөгжил ямар байна гэж та дүгнэсэн бэ?

-Уран бүтээлчдийн ур чадварын хувьд бид дэлхийн төвшинд байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин театрын тайз, гэрэлтүүлэг, хувцас , дуу , техникийн асуудал үнэндээ харьцуулах аргагүй. Бид “Манай театр” ийм болчихвол сайхан. Долоо биш юмаа гэхэд гурван давхар болчих юмсан, тайзаа томруулж шинэ техникээр тоноглох юмсан, гэж мөрөөдөж ярилцсаар ирлээ.

-Их театрын уран бүтээлчдийг буцаагаад урих бодол, төлөвлөгөө байгаа юу?

-Манайд Их театрын гоцлол бүжигчид ирж тоглож байсан. Одоо дуучид нь ирж , хамтран ажиллах боломжтой болсон гэж бодож байна.Манай концертод Елена Манистина, Анна Аглатова гэсэн Их театрын хоёр гоцлол дуучин оролцсон юм. ОХУ-н гавьяат жүжигчин Елена Манистина “Намайг уривал би дуртайяа очиж тоглолтонд оролцоно шүү “ гэж хэлсэн.

Зууны мэдээ сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink” хамтлаг дебют хийснээсээ хойшхи есөн жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэлээ

11/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Рэппер Doechii-гийн “Live From the Swamp” нэртэй анхны аялан тоглолтоо хийнэ

07/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ

11/08/2025

“Blackpink” хамтлаг дебют хийснээсээ хойшхи есөн жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэлээ

11/08/2025

Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ

11/08/2025

“Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэнг нээлээ

11/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фесстивалийг наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулна

11/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.