Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мухар гудамж” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Мухар гудамж” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг28/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
150460-19112014-1416376628-1600347231-14697153342014-11-28-11-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Мухар гудамж” кино өнөөдөр буюу 11 сарын 28 нд "Өргөө 2" кино театрт 14 цаг 30 минутаас, "Тэнгис" кино театрт 17 цагаас нээлтээ хийх гэж байна. Киноны нээлтэнд бүх уран бүтээлчид оролцох бөгөөд "Guys 666" хамтлагийнхан ая дуугаа өргөж,  азтай таван үзэгчийг шалгаруулах юм байна.

Энэ кино нь Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг тод харуулж байгаагаараа онцлог. Хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулна. Киноны гол дүрд, жүжигчин Д.Лхагва, Ц.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Равдан, Ж.Дарамсүрэн нарын тайз, дэлгэцийн шилдгүүд тогложээ.

Харин киноны ганц эмэгтэй жүжигчин болох дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас уригдан тоглож байгаа юм.  “Сити” дээд сургуулийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгссөн Дулма нь суралцах хугацаандаа Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ буюу “New stars” эстрад дууны тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж байжээ. Мөн  Л.Балхжав хөгжмийн зохиолчийн “Миний дуунууд-2007, 2008” зэрэг тоглолтуудад оролцож байсан юм. “ Мухар гудамж” нь “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл юм.

"Мухар гудамж" уран сайхны киноны Продюсерээр Д.Лхагва, Ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, Ерөнхий зураглаачаар О.Эрдэнэбат нар ажилласан байна.  Үзэгчдийн хувьд, Монголын кино урлагт жин дарах бүтээлүүдийн нэг гэсэн хүлээлттэй байгаа “Мухар гудамж” уран сайхны кино ийнхүү нээлтээ хийж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026

“Их говийн манаач” баримтат кино Бангкокийн кино наадмын шилдэг найруулагчаар шалгарлаа

19/08/2026

Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.