Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“S4” хамтлагийнхан урилгаар Хөх хотод тоглоно
Уртын дуу

“S4” хамтлагийнхан урилгаар Хөх хотод тоглоно

Урлаг Урлаг28/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
66575_140734282640738_135793066468193_205849_3918929_n_500x5002667993532014-11-28-16-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус Өвөрмонгол болон Хятадад алдартай “Эргүна” хамтлагтай хамтарсан бэлтгэл хийжээ. Учир нь “S4” хамтлагийнхан өнөөдөр болох “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцож ая дуугаа өргөх юм. Өвөрмонголын үндэсний хамтлаг “Эргүна” 2001 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисаар яваа. “S4” хамтлагийнхан “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцож байгаа бөгөөд өөрсдийн уран бүтээлээсээ хүргэхээс гадна тус хамтлагтай хамтран дуулах нь ээ.

Тэд энэ сарын 22-ноос эхлэн Бээжин хотноо хамтарсан бэлтгэлийг эхлүүлсэн бөгөөд “Эргүна” хамтлагийн тоглолт энэ сарын 28, 30-нд Хөх хотын Спортын ордонд болох юм. Хамтлаг гитарчин, басс гитарчин, бөмбөрчин, дуучин гэсэн дөрвөн хүнээс бүрддэг. 2001 онд монгол хэл дээр анхны “Erguna band” цомгоо гаргаж байжээ. Харин 2006 онд Хятад хэл дээр “wild goose”, 2009 онд хятад, монгол хэл дээр “Memories” нэртэй цомогоо гаргаж байна. Тус хамтлаг нийт таван цомогтой бөгөөд Хятадаас Австрид уригдаж тоглосон анхны Өвөрмонгол хамтлаг аж. “Эргүна” хамтлагийн 10 жилийн ой 2011 онд тохиож тэд ойгоороо Хятадын Тяньжин, Үрэмч, Бугат зэрэг хэд хэдэн хотод аялан тоглолт хийжээ.

“Эргүна” хамтлагийн тоглолтонд тэдний хуучны хит дуунуудас гадна 2014 онд гаргасан шинэ уран бүтээлүүд дуулах юм байна. Харин “S4” хамтлагийн хувьд тоглолтын бэлтгэлийн хажуугаар хоёр ч шинэ клипны зураг авалтаа Бээжин хотноо хийж байгаа бөгөөд ирэх сарын дундуур үзэгчидийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Тэдний хувьд хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Оne music” продакшинд харьяалагддаг бөгөөд хамгийн сүүлд “Нар минь байг” дуугаа гаргасан юм. Тэгвэл тэд уг дууны клипны зарим зургийг Бээжин хотноо авч байгаа юм байна. Түүчлэн ирэх сард хэд хэдэн ковер уран бүтээл хүргэхээр төлөвлөжээ. Өмнө нь “Sweetymotion” хамтлагийн О.Ганболортой хамтран “A Great Big World”, Christina Aguilera нарын хамтран дуулсан "Say Something” хэмээх уран бүтээлийг “A capella” хэлбрээр дуулж хүргэсэн юм. Түүнчлэн Daft Funk, Pharrel Willams-ийн “Нappy” дууг өөрсдийнхөөрөө коверлон хүргэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.