Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гоёлын даашинзны загварын шоу ирэх сарын 5-нд болно
Нийгэм

Гоёлын даашинзны загварын шоу ирэх сарын 5-нд болно

Урлаг Урлаг29/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
967103bc4779fb33big7391464152014-11-29-12-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дэлхийн загварын нийслэл Нью-Йорк хотноо бослон “Couture fashion week Fall 2014”   загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” цувралаараа оролцож, дэлхийд монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулжээ. Урлах эрдэм дээд сургуулийг багш, дизайнер мэргэжлээр дүүргэн,  зэгварын салбарт 10 гаруй жил ажиллахадаа  хамтарсан 1200 гаруй,  бие даасан 650 гаруй загваруудаа гаргаж, 2004-2009 онд нийт зургаан  удаа өөрийн бие даасан загварын шоугаа хийсэн байна.

Тэрээр оюутан ахуйдаа буюу “Гоёл” наадмын гран при шагналын эзэн болж байжээ. Өнгөрөгч онд телевизийн “Модарт” загварын шоуны ялагч болж дэлхийн загварын нийслэлд өөрийн коллекцоо гайхуулсан юм.

Дизайнер Отгоо өөрийн загварын шоугаа хийх товоо зарлажээ. 2014 оны “Хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу” хэмээн тодорхойлогдож буй  “O COUTURE Fashion Show Fall 2015” шоу ирэх сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Энэхүү шоуныхаа тухай дизайнер бүсгүй “Миний урланд яг одоо шинэ бүтээлүүд маань мэндэлж байна. Энэ оны трэнд болохоор  52 ширхэг  дахин давтагдашгүй гоёлын даашинзууд төрж, тэр үдэш ирсэн бүсгүйчүүдийн нүдийг хужирлах болно” гэжээ.

Ц.Анхзул

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.