Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой “Түүчээ цаг…” үзэсгэлэнгийн нээлтээр эхэллээ
Уртын дуу

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой “Түүчээ цаг…” үзэсгэлэнгийн нээлтээр эхэллээ

Урлаг Урлаг02/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1040dbee20cfb086big134162432014-12-02-09-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

– Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан үзэсгэлэн Занабазарын музейд 10 хоног үргэлжилнэ –

“Түүчээ цаг…” үзэсгэлэнд зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын 60 бүтээл тавигджээ. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой өнөөдрөөр эхэллээ. Энэ ойн арга хэмжээнд зориулж 1989-1990 онд тус хувьсгалыг эхлүүлж байсан зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нар нийлж “Түүчээ цаг…” зургийн үзэсгэлэнг нээсэн юм.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд болон Их хурлын гишүүд, АН-ын үе үеийн гишүүд, дэмжигчид оролцлоо. Ардчилсан хувьсгалынхан 25 жилийн ойгоо бүтэн жил тэмдэглэх бөгөөд энэ сарын 10-ны өдөр “Ардчилал хүний эрхийн өдөр” нэртэйгээр тэмдэглэх Засгийн газрын хуралдааны шийдвэр гарчээ.

Өнөөдөр нээлтээ хийсэн “Түүчээ цаг…” үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн хөрөг зураг болон ардчиллын сэдэвтэй уран зургийн 60 орчим бүтээл дэлгэгдсэн байна. Энэхүү үйл ажиллагааг АН-ын дарга З.Энхболд нээж үг хэлжээ. Ардчиллын ахмад партизанууд хийгээд гишүүд, дэмжигчид энэ үзэсгэлэнгийн уран бүтээлүүдээс өнгөрсөн 25 жилийн түүхээ эргэн харах боломж нээгджээ. Монголын ардчиллын үнэ цэнэ бүхий 25 жилийн товч түүхийг харуулсан “Түүчээ цаг…” үзэсгэлэн Занабазарын музейд 10 хоног үргэлжлэх юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Леонардо Ди Каприогийн шинэ кино ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ

06/08/2025

“Аминч” уран сайхны кино IPTV болон OTT флатформуудад орлоо

06/08/2025

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

06/08/2025

Леди Гага, Бруно Марс нар “MTV VMAs” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ

06/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.