Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон хүний эрхийн төлөө нэгдэнэ
Нийгэм

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон хүний эрхийн төлөө нэгдэнэ

Урлаг Урлаг05/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10805766_402021373285444_7277840107389513856_n7350192022014-12-05-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан  Улсын Драмын эрдмийн театрт хүний эрхийн сэдэвт бэсрэг жүжгүүд тоглогдох гэж байна. 

 “Том ах”, “Хожимдоогүй”, “Сочи”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал, сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн жишээн дээр үндэслэн бичсэн юм. 

 Бэсрэг жүжгүүдийг театрын үзвэрийн нэг төрөл болох тавилттай уншлага хэлбэрээр тоглоно. Тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцас өмсөхгүй, харин зөвхөн  гэрэл, хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм. 

“ТОМ АХ”     Зохиолч: Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл, Д.Амарсайхан, Б.Сайнбилэг

 Найруулагч: СТА Э.Ёндоншарав Хүний нандин чанар ухаарал сэхээрлийн учиг дээр оршино…

ДҮРҮҮДЭД: МУГЖ Б.Жаргалсайхан, М.Мөнхчимэг, СТА Ц.Баясгалан, Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл,  СТА Б.Нармандах, Г.Номуун, Г.Дөлгөөн-Аюуш.

Энэхүү жүжгийг бодит амьдралаас сэдвэлэн бүтээсэн бөгөөд хүний наймааны тухай өгүүлэх болно.

“СОЧИ” Зохиолч: С.Энхцэцэг, Б.Хишигсайхан, Б.Батзориг   Найруулагч: УГЗ Ч.Найдандорж

Ашиг сонирхлын зөрчил таныг хаана хүргэх вэ?…

Дүрүүдэд:  МУАЖ С. Сарантуяа, СТА Д.Баттөмөр, СТА М.Тогтохжаргал, Б. Шинэбаяр, Г.Дөлгөөн-Аюуш, СТА А.Алтантөр, СТА Г.Отгонцэцэг. Энэхүү жүжигт ашиг сонирхолын тухай өгүүлнэ.

“ХОЖИМДООГҮЙ”Зохиолч: Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар. Найруулагч: СТА Ч.Түвшин Хэн байх нь хамаагүй, зорилго сэтгэл нэгдэж чадвал хэзээ ч хожимдохгүй…

Дүрүүдэд:  СТА С.Болдэрдэнэ, МУГЖ Ж.Оюундарь, залуу  жүжигчин Б.Золжаргал, СТА Л.Дэмидбаатар, залуу жүжигчин М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан, Б.Эрдэнэбилэг нар тоглох  бөгөөд энэхүү жүжигт авлигалын тухай өгүүлнэ.

“ЭЦСИЙН ШИЙДВЭР” Зохиолч: Б.Онон, Б.Хишигсайхан.

Найруулагч: Төрийн Соёрхолт Н.Наранбаатар

Шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломжтой бол хэн ч төрсөн нутгаа орхихгүй…

ДҮРҮҮДЭД: СТА Б.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Одончимэг СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Болормаа, Э.Тодгэрэл, А.Чингүн нар тоглосон бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хүний эрх тэгш хөдөлмөрлөх эрхийг хөндсөн жүжиг юм.  

   Эдгээр жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2014 оны 12 сарын 06-ны 13:00 цагт үзэгч түмэндээ толилуулах гэж байна.

Тасалбарын үнэ нь 6000 төгрөг бөгөөд орлогыг  дараагийн  хүний эрхийн сэдэвт уран бүтээлд зарцуулна.   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.