НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрт хүний эрхийн сэдэвт бэсрэг жүжгүүд тоглогдох гэж байна.
“Том ах”, “Хожимдоогүй”, “Сочи”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал, сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн жишээн дээр үндэслэн бичсэн юм.
Бэсрэг жүжгүүдийг театрын үзвэрийн нэг төрөл болох тавилттай уншлага хэлбэрээр тоглоно. Тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцас өмсөхгүй, харин зөвхөн гэрэл, хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм.
“ТОМ АХ” Зохиолч: Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл, Д.Амарсайхан, Б.Сайнбилэг
Найруулагч: СТА Э.Ёндоншарав Хүний нандин чанар ухаарал сэхээрлийн учиг дээр оршино…
ДҮРҮҮДЭД: МУГЖ Б.Жаргалсайхан, М.Мөнхчимэг, СТА Ц.Баясгалан, Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл, СТА Б.Нармандах, Г.Номуун, Г.Дөлгөөн-Аюуш.
Энэхүү жүжгийг бодит амьдралаас сэдвэлэн бүтээсэн бөгөөд хүний наймааны тухай өгүүлэх болно.
“СОЧИ” Зохиолч: С.Энхцэцэг, Б.Хишигсайхан, Б.Батзориг Найруулагч: УГЗ Ч.Найдандорж
Ашиг сонирхлын зөрчил таныг хаана хүргэх вэ?…
Дүрүүдэд: МУАЖ С. Сарантуяа, СТА Д.Баттөмөр, СТА М.Тогтохжаргал, Б. Шинэбаяр, Г.Дөлгөөн-Аюуш, СТА А.Алтантөр, СТА Г.Отгонцэцэг. Энэхүү жүжигт ашиг сонирхолын тухай өгүүлнэ.
“ХОЖИМДООГҮЙ”Зохиолч: Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар. Найруулагч: СТА Ч.Түвшин Хэн байх нь хамаагүй, зорилго сэтгэл нэгдэж чадвал хэзээ ч хожимдохгүй…
Дүрүүдэд: СТА С.Болдэрдэнэ, МУГЖ Ж.Оюундарь, залуу жүжигчин Б.Золжаргал, СТА Л.Дэмидбаатар, залуу жүжигчин М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан, Б.Эрдэнэбилэг нар тоглох бөгөөд энэхүү жүжигт авлигалын тухай өгүүлнэ.
“ЭЦСИЙН ШИЙДВЭР” Зохиолч: Б.Онон, Б.Хишигсайхан.
Найруулагч: Төрийн Соёрхолт Н.Наранбаатар
Шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломжтой бол хэн ч төрсөн нутгаа орхихгүй…
ДҮРҮҮДЭД: СТА Б.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Одончимэг СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Болормаа, Э.Тодгэрэл, А.Чингүн нар тоглосон бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хүний эрх тэгш хөдөлмөрлөх эрхийг хөндсөн жүжиг юм.
Эдгээр жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2014 оны 12 сарын 06-ны 13:00 цагт үзэгч түмэндээ толилуулах гэж байна.
Тасалбарын үнэ нь 6000 төгрөг бөгөөд орлогыг дараагийн хүний эрхийн сэдэвт уран бүтээлд зарцуулна.
www.URLAG.mn