Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мөрөөдлийн шинэ жил” цирк шоу болно
Нийгэм

“Мөрөөдлийн шинэ жил” цирк шоу болно

Урлаг Урлаг12/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10380737_1503350993287723_1559376592513435642_n-640x4793524151422014-12-12-09-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өвлийн өвгөн аав нь цас мөсний орноос хөгжилтэй алиалагчид, эргэлдэн нисэх акробат, гайхаж бахдам уран нугараачид, галын шидтэнүүд гээд олон сонирхолтой сюрпризээ цана чаргандаа ачаад, хүүхэд бүрийн хайртай үлгэрийн баатруудын хамт ирж явна, хүүхдүүд ээ!

Хамгийн их хүсэн хүлээсэн шинэ жилийн баяраараа гоё бэлэг авч, алиалагчидтай хамт хөгжилдөн баясаж, хайртай баатруудтайгаа зургаа татуулан, бас мөрөөдлөө биелүүлэх мартагдашгүй содон шинэ жилийн баярыг “МӨРӨӨДЛИЙН ШИНЭ ЖИЛ” цирк шоу хүүхэд багачууддаа зориулж байна.

Энэхүү цирк шоуны зорилго нь циркийн урлаг, тайзны урлагаар дамжуулан хүүхэд багачуудад гоо зүйн боловсрол олгох, шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэх явдал бөгөөд 3-аас дээш насны бүхий л хүүхэд, түүнчлэн эцэг, эхчүүдэд нь ч сонирхолтой байхуйц үзүүлбэрүүд бүхий хөтөлбөртэй, мөн хүүхэд бүр бэлэгтэй юм.

Та бидний мэдэх уламжлалт циркийн үзүүлбэрүүдийг бүжиг наадам, дуу хуур, тухайлбал дуучин Ану, Рояль Кидс хамтлаг, дэлгэцийн баатруудтай хослуулан үзэгч хүүхэд бүрийг оролцуулсан бүрэн хэмжээний адал явдалт тоглолт учир хүүхдэд зориулсан хамгийн супер, хамгийн том шинэ жилийн шоу болж байгаа юм.

Хүүхдүүд ээ, аав ээжүүд ээ! “МӨРӨӨДЛИЙН ШИНЭ ЖИЛ”-дээ заавал ирээрэй!

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.