Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол цэргийн бүжигчид БНХАУ-д аялан тоглолт хийж байна
Нийгэм

Монгол цэргийн бүжигчид БНХАУ-д аялан тоглолт хийж байна

Урлаг Урлаг12/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3f610d281aca57cbbb30ebd9ef7110dbig2326791162014-12-12-10-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнгөрсөн лхагва гаригт Бээжин хот дахь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн театрт Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын айлчлан тоглолтын нээлт боллоо. Тус чуулгын уран бүтээлчид БНХАУ-д 1954 онд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны таван жилийн ойн арга хэмжээний хүрээнд аялан тоглож байсан бол яг 60 жилийн дараа ийнхүү уран бүтээлээ толилуулж байна.

Манай цэргийн уран бүтээлчдийн энэ удаагийн айлчлан тоглолт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Си Зиньпингийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дээд түвшний харилцан айлчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хамтарсан хээрийн сургууль, цэргийн боловсролын солилцоо тогтмолжсон ба цэргийн соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа ийнхүү эрчимтэй өрнөж эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БНХАУ дахь ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Б.Даваадорж, ЦДБЭЧ-ын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх нар, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Улс төрийн ерөнхий газрын орлогч дарга дэд адмирал Чэнь Сью, ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын дарга Чан Цяньи нар оролцжээ. Тоглолтын хөтөлбөрт монгол ардын болон цэрэг-эх орны сэдэвтэй бүтээлүүдээс гадна орчин үеийн болон дэлхийн сонгодог урлагийн дээжсийг багтаасан нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, Монголын соёл, урлагийн хүрсэн түвшинг өндөр хэмжээнд сурталчлан таниуллаа. Манай уран бүтээлчид Хятадын цэргийнхний дунд хамгийн их алдаршсан дуунуудыг ч хятад хэлээр чадварлагаар дуулж сонирхуулсан нь олны талархлыг хүлээсэн байна. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 11-ний өдөр ЦДБЭЧ-ийн уран бүтээлчид БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаний удирддаг Цэргийн урлагийн Академид зочлох ба Бээжин, Шанхай хотод хийх аялчлан тоглолт энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, ялангуяа цэргийн соёл, урлагийн байгууллагуудын солилцоог өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын дарга Чан Цяньиг Батлан хамгаалах яамнаас  “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасан байсныг энэ үеэр гардуулжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jonas Brothers” хамтлаг 45 хотыг хамарсан “Burning Up Tour All Over Again” аялан тоглолтоо зарлалаа

18/08/2026

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.