Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»“Монгол Эгшиглэн” хамтлаг тоглолт болно
Үндэсний хөгжим

“Монгол Эгшиглэн” хамтлаг тоглолт болно

Урлаг Урлаг17/05/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongolegshiglen_poster_nvvr1567488672012-05-17-09-24[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Монгол Эгшиглэн” хамтлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор “Бид Монгол Хүүхдүүд – 2012” нэртэй өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтоо хандив өргөх зорилгоор Монгол бөхийн өргөөнд 2012 оны 05 дугаар сарын 31-нд 16:00 цагт болно.

Тус хандивын тоглолтоо “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн сахиурын 5-н өрөөг шинээр бий болгон тохижуулах, сахиуруудын сэтгэл зүйн байдал, байрлах орчныг сайжруулах үндсэн зорилготойгоор /ЭХЭМҮТ-ийн техникийн давхар болох 2-р давхарын зааланд 5-н жижиг  өрөөнүүдийг шинээр засаж гүйцэтгэхийн зэрэгцээ шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр тус хандивын тоглолоо хийж буй юм.

“Бид Монгол Хүүхдүүд-2012” тоглолтын ерөнхий санаачлагчаар “Эгшигийн учиг” ТББ. ерөнхий зохион байгуулагчаар “Монголын урлагийн залуучуудын холбоо”, хамтран зохион байгуулагчаар www.urlag.mn, www.zaluu.com сайтууд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхийлөгчийн тамгын газар, ивээн тэтгэгчээр ШУТИС Улаанбаатар хот дахь Польтехникын колеж, Сэлэнгэ пресс ххк, нар ажиллаж байгаа юм.

Тоглолтонд урилгаар язгуур урлагийн "Домог" хамтлаг, Дархан хотын "Эгшиглэнт чимээ" хамтлаг, ДБЭТ-н найрал дуучид оролцох ажээ.  

Ийнхүү “Монгол Эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд нь 4-5 настайгаасаа эхлэн монгол ардын дуунуудаас дуулж “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” нэртэй ардын дууны цомгоо 2009 онд гаргаж байжээ. Тус цомог нь хот хөдөөгийн орон нутгийн сургуулийн өмнөх насны болон ЕБС-ийн сурагчид, хүүхэд багачуудад үндэсний урлаг, ардын дуугаа сурах хүсэл эрмэлзэл, дур сонирхлыг бий болгон, дагаж дууриан дуулахад ач холбогдолтой цомог болж чадсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Эгшиглэн хамтлаг нь:

  • 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая ” нэртэй тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор,
  • 2011 оны 05 дугаар сарын 25-нд “Бид Монгол Хүүхдүүд” нэртэй тоглолтыг Ерөнхийлөгчийн тамгын газар ивээн тэтгэн, Ерөнхийлөгчийн ивээл дор тус тус амжилттай зохион байгуулж байжээ.

Энэхүү тоглолтын билет нь 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хүүхэд багачууддаа зориулж билет бүрт бэлэг дагалдуулах гэнэ. Тэрээр билет  авсан хэн боловч “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Монгол Эгшиглэн” хамтлагийн хандивын тоглолтонд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж бодит хувь нэмэрээ оруулж байгаа юм.

Ийнхүү ардын урлагийг үеийн багачууддаа суртчилан таниулж, өөрсдөө өвлөн залгамжилж яваа “Монгол эгшиглэн” хамтлагийнхаа хүүхдүүдэд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн чин сэтгэлээсээ дэмжиж ажиллах хувь хүн, албан байгууллагууддаа “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” хэмээн уриалга  дэвшүүлж байна.

Тоглолтын зохион байгуулах комисс

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 50054441, 89004147, 96635200, 98118232 дугаараас лавлан уу?

Мөн 1616 лавлах билетийг үнэгүй хүргэнэ

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.