Царай зүс, бие галбирын хувьд төрөлхийн охид бүсгүйчүүдээс ч дутахааргүй сайхан харагддаг гэх трансжендер мисс Б.Солонго эхээс заяасан хүйсээ өөрчлөхийг хүсдэг нэгэн. Тиймдээ ч нийгэмд ялгаварлан гадуурхагдаж яваа ижил хүйстнүүд болон трансжендер хүмүүсийн төлөө үзэл бодол, дуу хоолойгоо олон нийтэд хүргэхээр зорьж буйгаа хэвлэлийнхэнд ярьсан билээ.Мөн эрчүүдийн анхаарлыг татахуйц гоё сайхан зургуудаараа цахим ертөнцөд “од” болсон тэрбээр нэгэн сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгч, телевизийн нэвтрүүлэгт уригдсан.
Гэвч өөрийгөө эрэгтэй хүн гэхээсээ илүүтэй эмэгтэй хүн гэдгээр төсөөлөн эхээс заяасан эр хүйснээсээ татгалзах болсон шалтгаан, чинээлэг эрчүүдийн уулзаж учрах санал, амьдралын хэрэгцээ, өөрийн үнэ цэнэ хийгээд сексийн амьдралынхаа талаар ярьсан энэхүү ярилцлага нь олон хүний бухимдлыг төрүүлсэн бололтой. Трансжендер мисс Б.Солонго уг ярилцлагаа өөрийн цахим хуудсанд байршуулж хэрэндээ л олны анхаарлыг татах гээд бүтэлгүйтжээ. Тиймээс уг мэдээллийг няцааж “Миний амнаас гэр бүлтэй эрчүүдтэй секс хийхэд ариухан байдаг гэж үг, өгүүлбэр гараагүй. Гарах ч үгүй. Би үзэл бодол, бодит чадамжаараа хэнд ч гай болохгүй амьдарсаар ирсэн.
Ярилцлагын гол утга санааг сэтгүүлч нь буруу ойлгоод уншигчдаа татах гэж өгсөн хямдхан гарчиг байна лээ. Мөн өнгөрсөн хийгээд ирээдүйгээ нэг гарчиг бас болсон болоогүй ХУВАЛЗ-нуудын комментоор дүгнүүлэхгүй. Намайг хүндэлж хайрладаг нь дэндүү их болохоор өөрийнхөөрөө л амьдарна. Ер нь цаашдаа телевизийн ярилцлага нь арай бодитой гэдгийг ойлголоо” хэмээн тайлбар хийлээ.
Эх сурвалж: Photonews.mn