Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг дизайнер Л.Амаржаргал тэргүүллээ
Нийгэм

“KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг дизайнер Л.Амаржаргал тэргүүллээ

Урлаг Урлаг03/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20130523_ITC_stages_Knitwear_Fashion_Show_head7543466752015-01-03-11-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Ноос, Ноолуурын Холбооноос "KNITWEAR Fashion SHOW-2014" загварын шоуг амжилттай зохион байгууллаа. Шоуг Олон улсын худалдааны байгууллагаас Монголын ноолуурын салбарт хэрэгжүүлж буй "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, гадаад зах зээлд гарахад дэм үзүүлэх" төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд дизайнеруудын шилдэг бүтээлийг шалгаруулах, тэдний бүтээлийг нийтэд сурталчлах, үйлдвэрлэгч болон дизайны сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ залуу дизайнеруудын авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой юм. 

Загварын шоунд ноолуур боловсруулах салбарын үйлдвэр, компаниудаас шалгарсан 21 загвар зохион бүтээгч, мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиас шалгарсан долоон оюутан өөрсдийн урласан бүтээлээрээ өрсөлдлөө. "Гоёо" компанийн дизайнер Л.Амаржаргал тэргүүн байрт шалгарч дэлхийн дизайны чиглэлийн шилдэг сургуулиудын нэг Лондонгийн Хувцас Дизайны сургуульд дадлага хийх эрхтэй боллоо. Дэд байрт "Говь" ХХК-ийн дизайнер Ч.Чулуунцэцэг, "Буян" ХХК-ийн дизайнер Ч. Алтанцэцэг нар, оюутнуудаас Сити дээд сургуулийн оюутан С.Цэцэгдарь, ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутан Т.Саруул, Б.Одмаа нар эхний гурван байр эзэллээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026

Эртний нүүдэлчдийн түүх, соёлын ул мөр бүхий Шивээ уулын дурсгал

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.