Бидний огт мэддэггүй, байгалийн өвөрмөц тогтоцтой газруудыг танилцуулъя
1. Хятадын Данциа
Энэхүү гайхамшигт тогтоцтой уул Хятадад байдаг. Төрөл бүрийн өнгөтэй элсэн чулуу, эрдэс бодисууд нь техтоник хавтангуудын нөлөөгөөр 24 сая жилийн өмнө бүрэлдэн тогтжээ. Зурсан зураг шиг харагдах энэхүү уулс нь байгалийн тансаг зохицлын илэрхийлэл юм. Нутгийн иргэд үүнийг "туулайн нүх" гэж нэрлэдэг.
2. Тамын хаалга
Гал дүрэлзэж буй хонхорхой нүхийг нутгийн иргэд “Тамын хаалга” гэж нэрлэсэн нь сонирхолтой. Учир нь Туркменстан улсын Дервез хэмээх тосгоны ойролцоо 69 метр өргөнтэй газарт энэ гал 40 гаруй жил тасралтгүй асч байгаа гэж эрдэмтэд үздэг юм. Энэ газрыг 1971 онд Зөвлөлтийн эрдэмтэд олж илрүүлжээ. Тэд уг байгалийн дурсгалт газарт метаны хий хадгалагдаж үлдсэн гэдэгтэй санал нэгдсэн юм. Гэтэл эрдэмтэд энэ хонхорхойд хорт хий агуулагдаж байгаа гэж үзээд, унтраах хэрэгтэй гэж үзэж байжээ. Дервез тосгоны бүсэд орших Каракум цөл нь дэлхийн байгалийн хийн хамгийн их нөөцтэй газруудын нэгд тооцогддог. Туркместан улс ирэх 20 жилд 75 сая куб метр газрын тос нийлүүлнэ гэсэн мэдээлэл гарчээ. Өргөн уудам цөлийн дунд орших уг хонхорхой нь жуулчдын үзэж, сонирхох дуртай газруудын нэгд зүй ёсоор тооцогддог байна.
3. Оросын алдагдсан уурхай
Уран зургийн бүтээл шиг харагдах энэхүү давстай агуй нь бодит амьдрал дээр байдаг гэвэл та итгэх үү? Эдгээр гэрэл зургийг Оросын Екатринбургийн газар доорх уурхайгаас авчээ. Хонгилын хананд карналлит бодис наалдсан нь ийм ховор хослолыг бий болгож байна. Энэ газрын зарим судлаач Хятадын солонгот уулсын үргэлжлэл гэж үздэг. Уурхайд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.
4. Камчаткийн мөсөн агуй
Ийм мөсөн агуй Оросын Камчаткийн хойгт бий. Агуйн хонгил бараг 1 км орчим урт юм. Мутновский галт уулын нөлөөгөөр хонгилын орой хэсэгт мөс, доод талд нь хаврын халуун ус урсаж тогтжээ. Сүүлийн жилүүдэд галт уулсаас болоод мөсөн уулууд хайлж, энэхүү агуйд нарны гэрэл шууд тусдаг болсон байна.
5. Нидерландын Алтан зулын талбай
Нидерландын Алтан зулын талбай өнгө, дүрс, хэлбэрийн гайхалтай зохицолтой газар юм. Эндхийн цэвэр агаарыг юутай ч зүйрлэшгүй. Цэнхэр, улаан, ягаан, шаргал цэцэгс тариан талбайд дүүрэн ургана. Орон нутгийн фермерүүд энд ургуулсан цэцгээ дэлхий даяар зарж, багагүй ашиг олдог. Алтанзул цэцгийн улирал гурваас наймдугаар сар хүртэл үргэлжлэх боловч дөрөвдүгээр сард хамгийн үзэсгэлэнтэй харагддаг байна. Нидерландын талбайд 400 жилийн өмнөөс цэцэг ургаж эхэлсэн ба тус улс жил бүр 9 тэрбум баглааг бусад оронд нийлүүлдэг ажээ.
6. Намибиа улсын "Үхмэл модод"
Намибиа улсын үндэсний газарзүйн сэтгүүлд энэ зураг нийтлэгджээ. Эндхийн байгаль өглөө нар тусахад улбар шар өнгөтэй харагдаж, тэнгэр цэв цэлмэг болно. Элсэн цөлийн дунд орших хатсан модод жуулчдын анхаарлыг их татдаг юм.
7. Колумбын Кано Кристалез
Мета мужийн Колумб голд энэхүү өвөрмөц сонин газар бий. Эндхийг "Таван өнгийн гол", "Усан солонго" гэж нэрлэх нь бий. Шар, ногоон, хар, улаан, хар өнгийн туяа усан дээр тусдагийн гол учир нь газар доорх эрдэс бодисуудтай холбоотой гэнэ.
8. Австралийн Хиллер нуур
Австралийн баруун өмнө зүгийн Ричерч олтригийн Дунд аралд байдаг бөгөөд нуурын ус яагаад ягаан өнгөтэй байдаг шалтгааныг одоо болтол тайлаагүй л байна. Энэ гайхалтай гоё нуурыг Британийн харьяат, ахмад Мэтью Флиндерс Австралийн энэ нутгийг судлах үеэрээ Дунд арлыг харахаар түүний хамгийн өндөрлөг оройд гарсан 1802 онд нээсэн гэж үздэг байна. Нуурын усыг ямар нэг саванд хийснээс хойш хэдэн өдрийн дараа ч усны өнгө өөрчлөгддөггүй байна. Мөн маш давсархаг юм.
9. Унгарын Девецерийн толгод
Энэ бол энгийн нэгэн ой биш юм. 2010 оны сүүлээр үйлдвэрийн ослын улмаас хөнгөн цагааны исэлтэй бохир ус ойн моддын үндсийг хачин өнгөтэй болгожээ. Ослын дараа ой мод ногоон, бор өнгөний этгээд хослолтой болсоныг Испанийн гэрэл зурагчин Палиндромо Месзарос дуранд буулгажээ.
10. Невада муж дахь Хар хадан цөл
Нэг сая га талбайг хамран орших Хар хадан цөл нь байгалиасаа ийм тогтоцтой болоогүй юм. 1964 оны ослоос хойш кальцийн карбонат ихээр асгарч, улаан, ногоон, хар өнгө тогтжээ.
Эх сурвалж: 24tsag.mn