Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Болор Цом” хүртсэн “Тэнгэрийн татах хүч” шүлэг
Утга зохиол

“Болор Цом” хүртсэн “Тэнгэрийн татах хүч” шүлэг

Урлаг Урлаг16/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
41b60bab2e46b9e221ef018a5b0d205big7662187052015-02-16-10-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч Б.Мягмаржав

   Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Болор цом" яруу найргийн наадам Төв аймгийн Зуун мод хотноо 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус наадамд яруу найрагч Б.Мягмаржав "Тэнгэрийн татах хүч" шүлгээрээ Болор цомын эзэн боллоо. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан ажээ. 

Ингээд энэ жилийн Болор цомын эзэн Б.Мягмаржавын "Тэнгэрийн татах хүч" шүлгийг толилуулъя.


ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой
 


“БОЛОР ЦОМ -32” НААДМЫН СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН НАЙРАГЧДЫН НЭРС

1. Х.Алагаа
2. Ш.Анхтуяа
3. Б.Алтанхуяг
4. На.Батболд
5. Ц.Батбаатар
6. Н.Батжаргал
7. Б.Батсайхан
8. М.Баттөмөр
9. Б.Баттулга
10. Б.Болорцэрэн
11. Б.Бүргэд
12. Л.Ганзул
13. Б.Ганхүрэл
14. Э.Гантулга
15. Д.Гомбосүрэн
16. С.Дамдиндорж
17. Х.Дугарсүрэн
18. Н.Мөнхбаяр
19. Б.Мягмаржав
20. М.Наранболд
21. С.Начин
22. М.Отгонбаяр
23. Г.Оргилболд
24. Б.Сарантуяа
25. Б.Сүхбаатар
26. Б.Төгсжаргал
27. С.Ууганбаяр
28. Б.Чулуунцэцэг
29. О.Цэнд-Аюуш
30. О.Элбэгтөгс
31. Ц.Эрдэнэбаатар
32. Б.Энхтөр
33. Б.Очирваань /Өвөрмонгол/
34. Цогбилэг /Өвөрмөнгол/

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

02/09/2025
Утга зохиол Урлаг

Зохиолч Л.Жимээ “Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацагт зориулж ном бичжээ

26/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

04/09/2025

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

04/09/2025

Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай

04/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.