Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»МУСТА Э.Төрмандахын “Жаргалтай явна хоёулаа” дуу саятан болжээ
Оддын амьдрал

МУСТА Э.Төрмандахын “Жаргалтай явна хоёулаа” дуу саятан болжээ

Урлаг Урлаг13/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-04-12_204011558395812015-04-13-11-40[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   

   Монголын ард түмэнд нэг сайхан чанар бий. Тэр нь сэтгэлд нь  хүрч, сайхан мэдрэмж төрүүлсэн аливаа зүйлийг зүгээр нэг сонирхоод орхих биш баяр хөөртэйгөөр өлгийдөн авч, бүүвэйлэн энхрийлж, цэцэглүүлэн өртөөлүүлж чаддагт оршино. Тэр дундаа дуугаа өөрсдөө зохиож, дуунаасаа ухаарал нэмж ирсэн гэгээн түүхтэй ард түмэн болоод ч тэр үү уянга дуундаа дэндүү хайртай.

   Үе үеийн түүхийн шаргал салхийг үг бадаг, эгшиг нугалаа бүхэндээ шингээж байдаг ардын дууны үргэлжлэл болон дуулагдаж буй олон олон дууг ард түмэн минь сэтгэлдээ тосон авч бас шинэ сайхан бүтээлийг уран бүтээлчдээсээ хүлээн гэгэлзэж суудаг нь үнэн. Тэгвэл сүүлийн үед төрөн гарч байгаа шилдэг бүтээлүүдийн магнайд МУСТА Эрдэнэсүрэнгийн Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа” хэмээх дуу зүй есоор өнгөлж явна гэдгийг ард түмнийхээ сэтгэлийн хандлагаас харж болохоор байна.

  Уудам дэлгэр монгол орны эзэн заяаг түшиж яваа эгэл залуугийн нүнжигтэй, гэнэн цайлган сэтгэлийг харуулж дурсжүүлсэн уг бүтээл нь цацагдаж эхэлснээс хойших есөн сарын хугацаанд нэг сая илүү монгол түмэн нь YouTube хэмээх сайтаас үзэж сонсжээ. Өөрөөр хэлбэл нэг сая ард түмнийхээ сэтгэлийн ерөөлөөр хүрээлүүлжээ гэсэн үг. Цаашид ч энэ тоо улам хурдтай нэмэгдэх нь харагдаж байна.

   Монгол ахуй орчинд монголынхоо ёс заншил, бахархалт уламжлалыг үнэрлэж өссөн, уншиж мэдсэн, сонсож дуулсан хэн бүхэн “Жаргалтай явна хоёулаа” дуугаа сэтгэлдээ бүүвэйлэн эгшиглүүлсээр байх нь дамжиггүй юм. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх өргөн цар хүрээтэй хоолойн чадлаараа түмэн олноосоо өндөр үнэлгээ авч буй  эрхэм дуучин Э.Төрмандахдаа урлагийн өндөр өмжилт хүсч, аяны дөрөөг тань үгэн сүүгээр мялааж байна.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026
Эрүүл мэнд Урлаг

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026
Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.