Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Цаг агаарын урьдчилсан мэдээ
Үндэсний хөгжим

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Урлаг Урлаг14/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsag_agaar704530862015-04-14-08-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч,  шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.    

2015 оны 04 дүгээр сарын 13-ны 21 цагаас 04 дүгээр сарын 14-ний 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө сэрүүсч Баян-Өлгий, Увсын нутгаар 4-9 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж  голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Оройдоо нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд   6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи баруунөмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, зүүн хэсгээр 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.