Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»“Найз” /өгvvллэг/
Жүжиг

“Найз” /өгvvллэг/

Урлаг Урлаг25/04/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-04-25_125704236960562015-04-25-11-57[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрлэн чимэглэлvvд жирвэлзэн анивчиж хотын шөнө эхэлжээ. Би бэлтгэлээ тараад гэр уруугаа яаралгvй алхав. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг дундуур гарахаар хэд алхтал нэг булиа эр жаахан охиныг алгадаад унагаах нь нvдэнд тусав.
Гудамжны зурвас гэрэлд харвал 15 орчим настай турьгvй охины хамраас цус садран гарч буй нь харагдлаа. Булиа эр их л ууртай муу гичий минь энд биеэ vнэлэх гэж ирсэн бол надад заавал мөнгө төлөх ёстой, яасан хэгжvvн муу гичий вэ? гээд гараа далайхад нь би vсрэн очиж гарыг нь барьлаа. Булиа эр эргэж муухай харсанаа орилон намайг цохив. Би зvvн тийш бултаж гарахдаа баруун хөлөөрөө чамархайд нь өшиглөхөд далбис гээд унав.
Хэрэг явдал vvгээр дууссангvй. Тэнд байсан арваад залуучууд над уруу дайрч орж ирлээ. 
Ана мана vзэж байсан ч хvний олонд баригдаж хэд хэд цохиулаад авлаа. Гэтэл хаанаас ч гараад ирсэн юм бэ? нэг өндөр залуу миний талд орон зодолдож эхэллээ.
Тvvний хажуунаас савж цохих нь урамтай даацтай харагдаж байлаа. Хэсэг хугацааний дараа нөгөө залуучууд цувран зугтацгаав. Цаахан талд уйлаад сууж буй нөгөө охиныг бид хоёр зэрэг олж харлаа. Охин дээр очиход бид хоёр уруу харах ч vгуй уйлсаар л…..
Би миний дуу босоод ир! гурвуулаа энvvхэнд гуанзанд очиж хоолонд оръё гэхэд бид хоёр уруу гайхаж харлаа. Ингэж амьдралын эрхээр хэдэн өнчин дvvгээ тэжээх гэж зовж явсан охин Болороо, Шоронгоос дөнгөж гарч ирсэн, "Эр Бор" (шоронгийн хоч нь, одоо хvртэл жинхэнэ нэрийг нь мэдэхгvй), нартай танилцсан юм.
Удалгуй би Болороог хоолны газарт ажилд оруулж өглөө. "Эр Бор" бид хоёр хааяа Болороогын гуанзанд очиж хоол идэж, элдэвийг хvvрнэж суудагсан. Болороо ч миний хоёр ах ирсэн гээд л баярлана.
Удалгуй би томоохон Боссын бие хамгаалагч болж тэр хоёртой уулзаж чадахгvй боллоо. Vvнээс хойш хэдэн жил өнгөрч би Америк явах болж Болороотой уулзсан юм. Тэр надад нэг утасны дугаар өгч "Эр Бор" ах Америкт байгаа гэнэ утсаа танд өгөөрэй гэсэн гэв.
2001 онд Би Америкт амьдрахаар ирсэн юм. Дамжиж ниссээр Филаделфия хотод буулаа. Энд хvлээж авна гэсэн хvн маань сураг ажиг байдаггуй. Зочид буудалд хэд хоноод мөнгө тун бага болсон тул тэндээсээ гарав. Гудамжинд хоёр хонолоо. Халаасанд ердөө л арван доллар vлдлээ. Утасны дэвтэрээ эргvvлж байтал Эр Бор-ын утасны дугаар гарч ирэв. Яаран залгахад орос хvн абч байна, Би Монголоос ирсэн юмаа гэвэл…..
Тиймээ би мэднэ орос нэр нь Боря, би дуудаадхая гэлээ.
Эр Бор миний байгаа хот, гудамжны нэрийг асуугаад наанаасаа алхам ч холдож болохгуй шvv! би одоо Нью-йоркоос гарлаа гээд утас нь тасрав. Vvнээс хойш нилээд хэдэн цаг өнгөрч шөнийн 3-н цаг ч болов. Ходоод хонхолзож байна гэдэг жигтэйхэн. Чемодан дээрээ суугаад хэсэг зvvрмэглэтэл хажууд машин хvчтэй тормослон зогсов.
Гоё хар тэрэгний хаалга онгойж Эр Бор инээмсэглэн гарч ирэв. Мөн шкаф шиг орос залуу ч гарч ирэн надтай мэндэлэв. Тэр энд ирээд хэдэн жил болсон бөгөөд мөрийтэй зодоонд оролцож бусад vед орос Боссоо хамгаалдаг ажил хийдэг ажээ. Тvvний нvvрэнд 2 айхтар сорви гялтайж харагдана. Би Боссоосоо чөлөө абч тун бага хугацаатай явж байгаа, чи надтай явж мөрийтэй зодооны тэмцээнд оролцох уу? Чи мэрэгжлийн зодооч хvн шvv дээ! гэхэд нь би – Vгvй гэхэд, тэр хэсэг дуугvй байснаа бидний өмнө огтлолцож буй хоёр замыг зааж энэ 2 зам нэг л огтлолцоно, Бид 2 энэ зам шиг нэг л уулзана, ахиж уулзах, уулзахгуйг хэн ч мэдэхгvй ээ.
Чиний зөв байхаа, миний замаар яваад хэрэггvй байх. Vнэнийг хэлхэд найз нь Оросын Мафид орчихсон, ямарч хvнтэй уулзах эрхгvй хvн шvv гээд дуугvй болов. Халаасаа уудалж боодолтой мөнгө гаргаж ирээд , найз минь энэ арван мянган доллар, энvvгээр хир тааруу машин аваад байр тvрээслээд ажил олж хийтэл чинь хvрэх байх гээд надад өглөө.
Найз гэдэг эрхэм мөртлөө хариуцлагатай vг шуу гээд тэр инээмсэглэж билээ. Vvнээс хойш би Америкт олон жил болохдоо Эр Бор-ын сургыг гаргахгvй байсаар саяхан таньдаг оросоосоо сонссон юм.
Шөнийн цэнгээний газарт болсон гангеструудын буудалцаанд Боссоо хамгаалж цээжиндээ буудуулж нас барсан бөгөөд Босс нь Нью-Йорк дахь баячуудын оршуулгын газарт орос нэрээр нь оршуулсаныг олж мэдсэн юм.
Найз гэдэг эрхэм мөртлөө, хариуцлагатай vг шvv гэж хэлсэн vг чинь чихэнд минь сонсогдсоор л…..
Орлоо 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.