Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»МОСАХ-оос ахмад сэтгүүлчидэд хүндэтгэл үзүүлнэ
Сонгодог уран зохиол

МОСАХ-оос ахмад сэтгүүлчидэд хүндэтгэл үзүүлнэ

Урлаг Урлаг29/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11208798_744661318985138_1193190426_n-600x449258694652015-04-29-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

11208798_744661318985138_1193190426_nӨнөө цагт мэдээлэл интернэт орон зайд тулгуурлан асар хурдацтай хөгжиж байгаа цаг үед  цахим сэтгүүл зүйн асуудал юу юунаас илүүтэй чухлаар тавигдах боллоо. Монголын Сайтын Холбоо  нь эгнээндээ 170 орчим гишүүн сайтуудыг нэгтгэсэн цахим хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын нэг төдийгүй гишүүн сайтуудаа хөгжүүлэх, тэдний эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах зорилго чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

МОСАХ-оос  санаачлан, МНСЭ-тэй хамтран  “Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”- ыг   5 сарын 1-ний  өдөр зохион байгуулж цахим сэтгүүл зүйн өмнө тулгамдсан асуудлыг  хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна. Мөн үүний зэрэгцээгээр  МОСАХ-ны Цахим сэтгүүл зүйн бакалаврын зэрэгтэй сэтгүүлч бэлтгэх ангийг  Отгонтэнгэр Их сургуультай хамтран  ирэх намрын хичээлийн  жилээс эхлэн нээх болсон  байна. Ингэснээр сошиал медиа болон  цахим орчинд бүрэн ажиллах өндөр чадвартай мэргэжлийн цахим сэтгүүлчдийг бэлтгэн гаргах боломж бүрдэх юм.

5 сарын 2-ны өдрийн 10:00 цагаас  Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад сэтгүүлчдэд зориулан баярын концертийг зохион байгуулж  ахмадуудаа үнэ төлбөргүйгээр үзүүлж, гарын бэлэг гардуулах болсон. Хэрвээ та сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, бас байгаа бол  энэхүү тоглолтын урилгыг МОСАХ-ны  315090 тоот утсаар холбогдон авч болно ажээ. Ахмадуудаа өгөхөөр  МОСАХ-оос  бяцхан гарын бэлэг бэлтгэсэн  гэнэ.

11188087_744661325651804_569892078_o

Түүнчлэн дэлхий нийтээрээ “Ногоон хөгжил-Эко орчин”-ыг   дэмжиж байгаа энэ цаг үед МОСАХ-ны гишүүн сайт бүр  нэг мод тарих  зэрэг олон ажлыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан  хэрэгжүүлэхээр болж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МОСАХ-ны нэрэмжит төгөл байгуулан, мод тарих ажлыг зохион байгуулахаар болжээ.

5 сарын 02-ны орой дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг  МОСАХ-ны зүгээс Төр засгийн болон төрийн бус байгуулагуу болон  хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчдийг  хамруулсан 400 хүний Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулснаар МОСАХ-ны зүгээс явуулж байгаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн цогц арга хэмжээнүүд өндөрлөх ажээ.

Ц.Мөнх

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.