Ази алдартнууд ямар ч өө сэвгүй цэвэрхэн царайгаараа гайхагддаг. Тэгвэл тэдний арьс арчилгааны нууцтай та бүхнийг танилцуулж байна.
1. Арьсаа байнга цэвэрлэх, ус уух, сайн унтах, эрүүл арьсны төлөө бага зэрэг дасгал хийх.
2. Нүүрний будаг арилгагчаа шүтэх хэрэгтэй.
Тайваны алдартай драм In Time With You кинонд хүртэл залуу нь бүсгүйнхээ нүүрний будгийг арилгаж байгаа хэсэг гардаг. Солонгосын поп од, жүжигчин Bae Suzy арьс арчилгааны бүр 424 аргатай аж. Нүүрэндээ тос түрхээд 4 минут байлгана. Нүүрний савангаар 2 минут угаана.
3. Өдөр бүр нүүрээ цэвэрлэж, 7 хоногт 2-3 удаа нүүрний багсаар гуужуулж байх хэрэгтэй.
4. Тослог, холимог арьстай бол нүүрний савангаар, хуурай, мэдрэмтгий арьстай бол сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэж байгаарай. Алчуураар нүүрээ зөөлөн дарж арчина, эсвэл хуруугаараа жигд товшиж хатаана.
Солонгосын жүжигчин Go Hyung-jung нүүрээ давстай бүлээн усаар угаадаг гэжээ. Тэрээр 2011 онд арьс арчилгааны тухай Texture хэмээх номоо гаргасан бөгөөд 2 сарын дотор зарагдаж дуусч байжээ.
Устөрөгчийн тогтвортой байдал цэвэр арьсны амин чухал хэрэгцээ. Харин энэ хэрэгцээг toner хангадаг. Алкохол ороогүй Toner сонгоод цэвэрлэгч хөвөн дээрээ түрхээд, эсвэл зүгээр хурууны өндгөөрөө нүүрэндээ товшиж түрхэнэ.
5. Азийн алдартнууд нүүрний маскийн шүтэн бишрэгчид байдаг.
Хятадын жүжигчин Fan Bing Bing жилд 600 удаа нүүрэндээ маск тавьдаг байна. Цаасан маск хамгийн түгээмэл боловч одод өөрсдөө хийдэг маскийг илүүд үздэг. Солонгосын жүжигчин Song Hye-kyo өндөгний цагаан, зөгийн балтай маск хэрэглэдэг ажээ.
Мөн тэрээр нүүрээ байнга мөсөөр арчиж, хөөж, хавагнахаас сэргийлдэг байна.
6. Мэдээж тэд маш олон тооны эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэдэг: essence, serums, emulsion гэх мэт. Солонгос охид нүүрэндээ 17 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ.
Энэ олон бүтээгдэхүүнийг ямар дарааллаар хэрэглэх вэ хэмээн сандарч байвал, хамгийн шингэнээс нь эхлээд өтгөнлүү нь гэсэн дарааллаар түрхэнэ.
7. Нүүрэндээ массаж хийнэ.
Онлайнаар хайвал дасгалын зааврууд зөндөө бий. Японы Grazia сэтгүүлд Тайваны модел Lin Chi-Ling нүүрний дасгалын тухай дэлгэрэнгүй тайлбарлажээ.
8. Нүд бол мэдээж орхигдож болохгүй. Нүдний орчмын арьс маш нимгэн учир хурууныхаа өндөгөөр товшиж арчлах хэрэгтэй. Нүдний доогуурх хөхрөлтийг арилгадаг наалт ч бас байдаг.
Хятадын жүжигчин Zhang Ziyi 11 жилийн турш урлагийн салбарт зүтгэж байгаа боловч үргэлж залуугаараа харагддаг нууц нь маш сайн нүдний тос хэрэглэдэгт байдаг аж.
9. Байнга чийгшүүлж бай. Хүзүүгээ хүртэл. Нүүрнийхээ төв хэсгээс эхлэн гадна чиглэлтэй чийгшүүлэгчээ түрхэнэ.
Go Hyun-jung өөрийн номондоо дурдахдаа, чийгшүүлэгчээ эхлээд алгандаа бүлээсгэж байгаад түрхэх хэрэгтэй гэжээ.
10. Өдрийн цагаар нарнаас хамгаалах тос түрхэх. Нарны хэт ягаан туяанд хүний аьсыг гэмтээх хорт бодисууд ихээр агуулагдаж байдаг.
Зөвхөн нарны тос хэрэглэхээс гадна ихэнх алдартнууд мөн жүжигчин Fang Bing Bing нартай үед байнга шүхэртэй эсвэл том малгай өмсөж гардаг байна. Мөн тэрээр компьютерийн ард суухдаа ч SPF агуулса тос түрхдэг ажээ.
11. Усгүйжилт буюу шингэний дутагдал бол гол дайсан. Нүүрний шүршигч таны нүүрийг өдрийн турш чийгшилээ хадгалахад тусална.