Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол хүү” кино одоо ч хориотой хэвээр байгаа
Нийгэм

“Монгол хүү” кино одоо ч хориотой хэвээр байгаа

Урлаг Урлаг26/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
97a65a8c9c777f40e45a60ba596af4c93269554612015-05-26-09-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Монгол хүү” кино Монголын анхны кино мөн эсэх дээр судлаачид их маргадаг. Гэхдээ 1935 онд Архангай аймгийн нутагт зургийг нь авч, монгол жүжигчид тоглосон нь хөдөлбөргүй баримт. Америкийн кино академи дэлхийн шилдэг кинонуудыг 1936 онд Нью-Йорк хотноо шалгаруулахад гадаадын шилдэг 10 киноны нэг болсон нь ч бас хөдөлбөргүй үнэн.

  Харамсалтай нь 1938 оны 12 дугаар сарын 24-нөөс эхлэн БНМАУ-ын уран сайхны хүрээлэнгээс “Монгол хүү” киног олон нийтэд үзүүлэхийг бүрмөсөн хориглосон байдаг. Үндэслэл нь Архангай аймгийн хувьсгалын эсэргүү лам нарыг олноор харуулсан, гол баатар улсын хилээр  зөвшөөрөлгүй сэлгүүцэж гарч байгаа, гадаадад оргон гарсан Цэвээн буцаж ирээд Засгийн газарт хууль бусаар авирлаж байна гэх зэрэг шалтгаан.

   Гэхдээ уг киног нийтэд үзүүлэхийг бүрмөсөн хорьсон болохоос устгах үүрэг өгөөгүй, харин ч “Энэхүү киног хойшдын түүхэнд үлдээн хоцроохоор бэлтгэж тус үйлдвэрийн газар ариг гамтайгаар хадгалваас зохино” гэж тушаасан нь тэр үеийн шийдвэр гаргагчид урлаг соёлын бүтээлд холч хараатай хандаж байсны илрэл гэлтэй. 1938 оны энэ тушаалыг дараа нь хэн ч цуцлаагүй болохоор “Монгол хүү” кино яалтгүй Монголын анхны хориотой кино хэвээр 78 дахь жилээ үзэж байгаа юм.

   Дашрамд сонирхуулахад Шороотын Цэвээн энэ кинон дээр нэгэн том биетэй бөхийг унагаж гардаг. Тэр бөх нь Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын арслан Лундаа гэгдэгч Лундаажанцан бөгөөд кино зураг авах үеэр  “Монгол бөхөд бууж өгдөг ёс байхгүй.

   Яс барилдаад намайг хаявал хая” гээд хичнээн хөлс амлаад хөдлөөгүй гэдэг. Найруулагч аргаа бараад “Та ганцхан удаа л үнэмшилтэйгээр унаад өгчих” гэж аргадах, айлгахыг хослуулж байж зургийг нь авчээ. Кино гарсны дараа Лундаа арслан “Надад ганцхан удаа унана гэж хэлсэн. Гэтэл кино гарах болгонд унаад байна.Энэ хэсгээ хас. Хөлс мөнгөө буцааж ав” гэж гомдол мэдүүлж байжээ.

Эх сурвалж: Duuren.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026

Ховд аймагт генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим байгууллаа

07/09/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.