Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эр хүн болгож өгөөч” өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Эр хүн болгож өгөөч” өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг03/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2mbu93674oujlriptqhoi4f44n1129921002015-06-03-08-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Эр хүн болгож өгөөч" уран сайхны шинэ кино өнөөдөр 14:00 цагаас "Тэнгис" кино театрт, 19:00 цагаас "Hunnu" кино теарт тус тус нээлтээ хийнэ.

Энэхүү кино нь "Mind media group"-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тоглосон юм.

Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки, дууны найруулагчаар Н.Төгсөө СТА зургийн даргаар Д.Жаргалсайхан нар ажиллажээ.

Киноны утга санааны тухайд гэвэл "Өлзий насаараа төрд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Эхнэр ганц хүүгийн хамт амьдардаг чинээлэг айл. Гэвч ганц хүүгээ АНУ-д суралцуулж өндөр боловсрол олгох гэсэн нь бүтэлгүйтэж хүү нь машины осолд орон амь голтойгоос цаашгүй хэлгүй нэгэн болон ирнэ. Тэд хүүгээ эмчлүүлэхээр очоогүй улс орон гэж байхгүй боловч тусын эс олсон учраас гэртээ авчран харж хандана. Мэндээ ганц хүүгээ хүний дайтай хүн болгохсон гэхдээ нэгэн өдөр гэртээ биеэ үнэлэгч хүүхэн дагуулан ирж нэг жил гэртээ хүүдээ хань хийлгэн хүүхэд төрүүлж өг хэмээн тохиролцож их хэмжээний мөнгө амлана. Наран хүүхэн энэ бүхнийг ашигтай санал хэмээн олзуурхан хүлээн авч Батаатай нэг өрөөнд амьдарч эхэлнэ.

Өлзий энэ бүхнийг эсэргүүцэн шинжлэх ухааны боломжгүй гэсэн зүйлд горьдлого тавин найдах эхнэрээ зэмлэн Наранд их л дургүй байна. Батаа эхэндээ түүнээс эвгүйрхэн дөлж, юу болоод байгааг үл ойлгож байсан боловч эцэстээ Нарангийн хайр, халамжинд дасан бие сэтгэл нь сэргэж Наран нэг л өдөр бие давхар болсон байна. Өлзий, Мэндээ хоёр магнай тэнийн баярлаж тэд бүгд их л аз жаргалтай байна. Харин Наранг амаржсаны дараа Мэндээ түүнд амласан мөнгөө өгөөд гэрээс нь явахыг хүснэ.

Кино хэрхэн төгсөхийг уншигч та Тэнгис, Хүннү моллын кино театраас очиж үзээрэй.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.