Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бяцхан хүүд туслах “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Нийгэм

Бяцхан хүүд туслах “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Урлаг Урлаг23/06/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11401574_117676231898192_5936154868868221431_n-450x6007191352442015-06-23-13-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цөөхөн Монголчууд бид “дэм дэмэндээ” явах шиг сайхан зүйл хаа байна. Ядарч зүдэрсэн нэгэндээ гараа сунган тусалдаг Монголчууд бидний сайхан сэтгэлийн үзүүрт нэг хүн ч гэсэн элэг бүтэн, эрүүл энх, жаргалтай сайхнаар инээж байвал болох нь тэр. Ийм нэгэн сайн үйлсийн давалгааг Ховдчууд өрнүүлж байна.

11401574_117676231898192_5936154868868221431_nТодруулбал зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын харьяат нэг ой 5 сартай нэг бяцхан хүүд амьдрал хайрлах аяныг “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-ын залуус өрнүүлээд байгаа юм.

Энэхүү өвчнийг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд цаг алдалгүй Энэтхэг улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас нутгийн сайхан сэтгэлт залуус нэгдэн хүний орчлонд ирсэн жаахан үр, нэгэн сайхан гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэхээр ийнхүү сайн үйлсийг эхлүүлжээ.

Буянжаргалын Доржсамбуу хүүд туслах аянд Ховдчууд нэгдэж байгаа бөгөөд 06 сарын 07-ны өдөр хандивын тоглолт, Үенч сумын соёлын төвийн авьяаслаг жүжигчин сурагчид “Норовын намтар” сургамжит жүжиг тоглож, орлогыг хүүд хандивлажээ.

11401010_116381792027636_5302773397057263197_nТэгвэл сайн үйлсийн аянг зохион байгуулагчдын зүгээс Б.Доржсамбуу хүүгийн эмчилгээний зардалд хандив өргөх дараагийн үйл ажиллагааг 2015 оны 06 сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.  Ховд аймгийн гэрэл зурагчдын нэгдсэн “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа болох юм. Энэхүү аянд Ховд аймгийн гэрэл зурагчдын төлөөлөл болсон 6 зурагчны гэрэл зураг дэлгэгдэх юм.

10986835_124531977879284_5821729934724285422_n10805618_124532077879274_8800213796949386642_nБяцхан хүүд амьдрал бэлэглэх сайн үйлсээр тамгалагдсан “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа 2015 оны 06 сарын 26-ны 16 цагаас BlueMon группын үзэсгэлэнгийн танхимд болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.