Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Наадмаар зуслангийн иргэдэд зориулсан “ЗУСЛАНГИЙН НААДАМ” болно
Уртын дуу

Наадмаар зуслангийн иргэдэд зориулсан “ЗУСЛАНГИЙН НААДАМ” болно

Урлаг Урлаг06/07/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-07-06_1019316848481592015-07-06-09-33[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар зуслангийн төвлөрсөн цэг буюу Зунжин худалдааны төвийн гадна талбайд наадамчин олондоо зориулан  ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах ажээ.

   Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод Нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, "Андра" загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм.

Энэ дашрамд дуулгахад тус тоглолтын нээлтэд ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулах бөгөөд дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Asia`s Got Talent” буюу "Авъяаслаг Aзичууд" шоунд амжилттай оролцож II байрыг эзлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд уригдан тоглож сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчидтэй түмэн олон минь үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд 13:00 цагаас болох нээлтээр учран золгох нь ээ.


ТҮМЭН
ОЛОН МИНЬ САЙХАН НААДААРАЙ…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиза болон Кентаро Сакагүчигийн тоглосон “Dream” богино хэмжээний кино удахгүй нээлтээ хийнэ

11/08/2025

Хятадад хүн дүрст робот борлуулдаг анхны худалдааны төвийг нээжээ

11/08/2025

Зохиолч П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийн нээлт болно

11/08/2025

“Weapons” кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

11/08/2025

2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ

11/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.