Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Жон Кеннедийн богинохон амьдралын фото түүх
Уртын дуу

Жон Кеннедийн богинохон амьдралын фото түүх

Урлаг Урлаг16/07/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3760485527a0f34aeb9e412992449272015-07-16-10-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тавин жилийн тэртээ АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди олны өмнө амь насаа алдсан. Тэрээр Нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч байсан юм. Түүний үхэл өнгөрсөн XX зууны захиалгат аллагуудын хамгийн нууцлаг бөгөөд дуулиантай хэргүүдийн нэг байсан.

Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Даллас хотноо сонгуулийн ажлын бэлтгэлийг хийхээр задгай лимузин машинтай явж байхдаа мэргэн буучийн суманд өртөж амь насаа алдсан юм.

Сайн улс төрч, яггүй сайн бизнесмэн байсан гэгдэх түүний хувийн болон улсын санд үлдсэн ховорхон фото зургуудыг нийтэллээ.

Жон Кеннеди 1960 оны долдугаар сарын 15-нд Лос-Анжелос хотноо болсон Ардчилсан их хуралд илтгэл тавьж байх үе.

Кеннедийн 20 настай байх үеийн зураг. 1938 оны нэгдүгээр сарын 5-нд аавынхаа хамтаар. Түүний эцэг Их Британид элчин сайд байсан юм.

1952 онд АНУ-ыг ниргэсэн хар салхины дараа орон нутагт ажиллав. Энэ аймшигтай хар салхины улмаас 86 хүн амь насаа алдаж 800 гаруй хүн шархдаж 2500 гаруй хүн орон гэргүй болсон юм.

Кеннеди Лос-Анжелост айлчлах үеэр түүнийг хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэйгээр угтаж авсан. 1960 он түүний хувьд амьдралынх нь оргил үе байсан билээ.

Сонгуулийн сурталчилгааны үеэр орон нутагт түлхүү ажиллаж байв.

Ардчилсан ерөнхийлөгчийг харах гэсэн олны хөлөөс түүнийг хамгаалахын тулд хамгаалалтөндөр байдаг байсан. Кеннеди задгай бүхээгтэй машинаар олны хөлийн газраар иймэрхүү байдалтай их явдаг байв.

Лос-Анжелост хийсэн хурлын үеэр түүний дэмжигчид Кеннедийн илтгэлийг сонсохын тулд мянга мянгаараа цугларсан байв. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь оёдлын үйлдвэрийн ажилчид байсан юм.

Жон Кеннеди болон тэргүүн хатагтай Жаклин Кеннеди нар 1960 оны арваннэгдүгээр сард.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Ричард Никсон болон ардчилсан намаас нэр дэвшигч Жон Кеннеди нарНью-Йоркийн телевизийн шууд нэвтрүүлэгт мэтгэлцэж байна.

Тэдний шууд нэвтүүлгийг үзэн суугаа Ардчилсан намын нөхөд болон тэргүүн хатагтай Жаклин нар.

1960 онд тэрээр сонгуульд ялалт байгуулж АНУ-ын ерөнхийлөгч боллоо. Вашингтон хотноо 1961 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр.

1961 оны тавдугаар сарын 5-ны өдөр ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай, намын бусад нөхөд Аллен Шепардыг сансарт нисэх мөчийг телевизороор харж байна.

Цагаан ордонд Кеннеди хүү гурван настай Каролинтай хамт цахилгаан шатнаас бууж байна.

Массачусетс мужийн Хюннис боомт дээр тэд завинд суухаар зэхэж байна.

Ерөнхийлөгч Флоридад иргэдтэй уулзаад маргааш нь шууд Латин Америкийн орнуудыг зорьж байна. 1961 он түүний амжилтаар дүүрэн басхүү хамгийн завгүй он жилүүд байсан.

1962 оны гэрэл зураг. Түүний хүү, охин нь Цагаан ордон дахь ажлын өрөөнд нь бүжиглэж байна.

Жон Кеннедийн Германд хийсэн айлчлалын үеэр. 1963 оны зургадугаар сарын 26-нд.

Цагаан ордон дахь гэртээ гэр бүлээрээ ноходтойгоо хамт амарч буй зураг.

Кеннеди Поларис пуужинг хөөргөх агшныг харж байна.

Буудуулахаасаа хэдхэн хормын өмнө.

Буун дуу гарч машины цуваа эрчээ аван давхилаа.

Хэвлэл бүрээр л ерөнхийлөгчийн үхлийн талаар нийтэлж байсан.

Цагаан ордны зүүн танхимд Жон Кеннедийн оршуулах ёслол болсон.

Гашуудлын цуваа маш урт үргэлжлэв.

Тэргүүн хатагтай хоёр хүүхдийнхээ хамтаар нөхрөө сүүлчийн замд нь үдэв

1963 оны 11 сарын 25-нд Жон Кеннедиг Арлингтоны Үндэсний оршуулгын газар нутаглуулжээ.

Эх сурвалж: Bataar.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.