Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ганцхан гэрэл зураг бяцхан хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ
Нийгэм

Ганцхан гэрэл зураг бяцхан хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ

Урлаг Урлаг21/07/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2jjjj7023226222015-07-21-15-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Гайхамшиг байдаг аж. Интернэтэд тавигдсан ганцхан зураг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх боломжтой тухай та бодож байсан уу? Үлгэрт эсвэл кинон дээр л тийм юм гардаг даа. Тэгвэл яг ийм тохиолдол болжээ.

Бяцхан хүү дэлгүүрийн үзмэрийн цонхны гэрэлд хичээлээ хийж сууна. Энэ хүүд өчигдөр юу ч байгаагүй. Сурах хүслээс өөр юу ч үгүй жаал хүүгийн амьдрал өнөөдөр шидэт дохиураар дохисон мэт эрс өөрчлөгджээ.

Хүү эхтэйгээ хамт гудамжинд амьдардаг аж. Гэвч тэр ийм нөхцөлд ч үргэлжлүүлэн сургуульдаа сурсаар, гэрийн даалгавраа нямбай хийсээр байлаа. Хүүгийн тэсвэр тэвчээр, хатуужил, зорилгодоо хүрэх хатан зориг интернэт хэрэглэгчдийг гайхан бишрүүлжээ.

Түүний зургийг оюутан Жойс Гилос Торрефранка 6-р сарын 23-нд авчээ. Филиппиний Мандауэ хот дахь Макдоналдсын үзмэрийн цонхны гэрэлд сууж хичээлээ хийж байгаа хүү түүнийг үнэхээр гайхашруулжээ.

Бяцхан хүү шууд цардмал зам дээр суун гэрээсээ авч ирсэн сандал дээрээ дэвтрээ тавин хичээлээ давтаж суугааг та бүхэн харж байна. Бүсгүй энэ зургаа "Facebook" дэх өөрийн хуудсандаа нийтэлжээ. Энэ зураг хоромхон зуур Филиппин төдийгүй дэлхий даяар түгэн тарж, бөөн шуугиан тарьсаар байна. Олон хүн бяцхан хүүд туслахаар гараа сунгаж, өөрсдийн мөнгө төгрөгөө хандивласаар л.

Энэ хүүг Даниэль Кабрера гэдэг, тэр 9 настай. Эцэг нь 2 жилийн өмнө нас баржээ. Энэ гэр бүл Даниэлиэс гадна хэдэн хүүхэдтэй юм байна. Тэд ээжийнхээ хамт хүнсний ТҮЦ-д хоног төөрүүлдэг эсвэл шууд гудамжинд унтдаг, яагаад гэвэл тэдний гэр шатчихсан. Дэниэлийн ээж Кристина дэлгүүрт ажиллаж, өдөрт 2 долларын цалин авдаг, хажуугаар нь бас айл цэвэрлэх зэргээр давхар ажил хийдэг юм байна. "Сургуулийн үдийн цайнд орох мөнгө байхгүй ч хүү маань мэрийн суралцаж, гэрийн даалгавраа их нямбай хийдэг" гэж ээж нь ярилаа.

Гэвч Даниэль сэтгэл санаагаар унасангүй, амьдралд хөлөө олох дэврүүн хүсэл эрмэлзлэлтэйгээр хичээл сургуульдаа чармайсаар явааг оюутан бүсгүй ийнхүү гэрэл зургийн хальснаа буулгасан аж.

Филиппиний Засгийн газар шууд л Даниэль хүүд сургалтын тэтгэмж олгосон бол орон нутгийн нийгмийн халамжийн газрынхан хүүгийн гэр бүлд хүнсний тусламж цуглууллаа. Мөн нутгийн цагдаагийн газар жаал хүүгийн гэр бүлд мөнгө, хүнс бэлэглэжээ.

Ивээн тэтгэгчид түүнээс гадна Даниэлийн ээжид капитал өгч, хувийн бизнес хийх боломж олгосон байна. Маш их хэмжээний хандив цугларсан тул Даниэль хүүгийн эх өөр шигээ хэдэн гэр бүлд туслахаар шийджээ. 

Алдар цуутай болсон хүүгээс орон нутгийн радио ярилцлага авахад "Би ядуурлаас гарч цагдаа болохыг мөрөөддөг" хэмээн Даниэль хүү ярилаа.

Оюутан Жойс "Ганцхан зураг хүний амьдралыг эрс өөрчлөх боломжтой гэж өмнө нь би хэзээ ч бодож байгаагүй. Тусалсан бүх хүмүүст баярлалаа. Интернэтэд энэ мэдээллийг түгээсэн хүмүүст ч гэсэн. Та нарын ачаар бид Даниэль хүүд тусалж мөрөөдлийг нь биелүүллээ. Энэ гайхалтай түүх үүгээр дуусахгүй, агуу алхам бүтээх урам зоригийг улам олон хүнд бэлэглэнэ гэж найдаж байна" хэмээн мэдэгдлээ.

 

Эх сурвалж: mnews.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.