Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолтын фото
Уртын дуу

“Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолтын фото

Урлаг Урлаг31/07/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
523af1df18702d89original959645622015-07-31-12-06[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29, 30-ны өдөр нийслэлд зохион байгуулсан билээ. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Алдрын од”-оор шагнуулсан баярт үйл явдалд зориулж “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолтыг Чингисийн талбайд зохион байгууллаа. 
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын дарга ноён Ян Хамаачек тэргүүтэй төлөөлөгчид, Монголын рок, попын алдартнууд, хамтлаг, дуучдын төлөөлөл, нийслэлийн иргэд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энд хуран цугласан та бүхний энэ оройны амар амгаланг эрэн мэндчилье. Энэхүү тоглолтыг үзэхээр Чех Улсын Парламентын Доод танхимын төлөөлөгчид ирсэн байгааг дуулгах нь зүйтэй байх. Өнөөгийн Улаанбаатар хотын хөгжилд Чех Улсын оруулсан хувь нэмэр их гэдгийг хэлэхэд таатай байна. Жил бүрийн яг энэ өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүст “Алдрын од” тэмдгийг олгож, Соёлын төв өргөөний урд талд дурсгалын самбар байрлуулж, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болсон. Энэ өдөр бол Монгол Улсад анхны Ардчилсан сонгууль болж, Монголчууд бид бүрэн эрхээ олж авсан өдөр гэдгийг Та бүхэн мэдэж байгаа биз ээ. Энэ эрх чөлөөгөө олж авахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс бол рок, поп салбарынхан юм. Тийм учраас бид та бүхэнд зориуд хүндэтгэл илэрхийлж байгаадаа баяртай байна” гэдгийг онцлон хэллээ.
 
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд 20 хамтлаг, дуучин оролцож, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн эртний дуунуудаар үзэгчиддээ бэлэг барилаа. Тоглолтын төгсгөлд тус хамтлагт “Хонхны дуу” цомыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардуулав. Тэрбээр цом гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Алдрын од”-ын самбарыг нээж өгч байх үед Соёлын төв өргөөний магнай дээр солонго татсан юм. Үүнийг тэнд байсан бүх хүн харсан. Солонго татаж байх үед тэнгэрийн орноос тус хамтлагийн ууган гишүүд болох Б.Баяр, Д.Галсанбат, Б.Нандинцэцэг, Д.Дамдинсүрэн, С.Цогтсайхан нар мэндэлсэн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Би энэхүү солонго руу хараад зогсож байхдаа биднийг эрх чөлөө рүү хөтөлж чадсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхандаа хандаад Та нарынхаа итгэл найдварыг эвдээгүй шүү гэдгийг хэлсэн. Ингээд жил бүр энэхүү үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион байгуулна гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэлээ.
 
Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюсероор нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллаа.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  • 1
  • 2
  • 3
  • 4
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.