Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өндөр орлоготой жүжигчний жагсаалтыг Роберт Дауни гурав дахь жилдээ тэргүүллээ
Нийгэм

Өндөр орлоготой жүжигчний жагсаалтыг Роберт Дауни гурав дахь жилдээ тэргүүллээ

Урлаг Урлаг06/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1438823143_rowert-171150-18498615269432402962015-08-06-10-31[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Өшөө авагч”, "Төмөр хүн” киноны дүрээр алдаршсан жүжигчин Роберт Дауни Америкийн "Forbes" сэтгүүлээс гаргадаг хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүллээ.

Үүнээс хэдхэн жилийн өмнө боксоффист сүүл мушгиж, найруулагчдад гологдож явсан жүжигчин Роберт Дауни одоо дэлхийн бараг хүн бүхэн "Төмөр хүн” буюу Тони Старкийн дүрээр нь андахгүй болсон.

Тэрбээр 2014 оны зургадугаар сараас хойш "Өшөө авагчид: Альтроны эрин үе” киноны ашиг орлогоос 80 сая орчим долларын орлого олж, "Форбес”-ын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байна.

Энэ жагсаалтын хоёрдугаарт Хятадын алдарт жүжигчин Жеки Чан оржээ. Тэрбээр өнгөрсөн онд Америкийн жүжигчин Адриен Броди, Жонн Кусак нартай хамтран түүхэн адал явдалт "Луугийн илд” кинонд тоглон 50 сая долларын ашиг орлого олжээ.

Өндөр орлоготой жүжигчний жагсаалтыг Роберт Дауни гурав дахь жилдээ тэргүүллээ 

Жагсаалтын удаах байрт монголчууд бидэнд "Халзан асрагч”, "Галзуу хурд" киноны дүрээр танигдсан жүжигчин Вин Дизель багтсан юм. Тэрбээр 47 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

Өндөр орлоготой жүжигчний жагсаалтыг Роберт Дауни гурав дахь жилдээ тэргүүллээ

Хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтын эхний аравт Брэдли Купер /41.5 сая доллар/, Адам Сэндлер /41 сая доллар/, Том Круз /40 сая доллар/ нар мөн багтсан байна.

Түүнчлэн энэ жилийн жагсаалтад Энэтхэгийн жүжигчид багтсан нь ихэд сонирхол татаж байна. Тодруулбал Болливудын жүжигчид болох Амитаб Баччан, Салман Хан нар 33 сая ам.долларын ашиг олжээ.

"Forbes" сэтгүүлээс мэдээлж буйгаар жүжигчдийн өнгөрсөн 2014 оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны мөн үе хүртэлх ашиг орлогыг тооцсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.