Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Д.Болд шинэ уран бүтээлийнхээ салхийг “Мартахаасаа өмнө” дуугаараа хагаллаа
Оддын амьдрал

Дуучин Д.Болд шинэ уран бүтээлийнхээ салхийг “Мартахаасаа өмнө” дуугаараа хагаллаа

Урлаг Урлаг07/08/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bold4148557202015-08-07-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуучууд өөрийн гэсэн тэмүүлэл, мөрөөдөлтэй. Харин үүнийгээ хөдөлмөрлөж биелүүлэх хэрэгтэй гэдгийг олонд мэдрүүлж буй залуу бол Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд.

Тэрбээр 1986 онд ХБК-ийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд "Камертон" хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж олон түмнийхээ сонорыг шинэ өнгөөр мялааж яваа. 

Одоогоос 10 жилийн өмнө  “Хайрын хүч” цомог гаргаснаар Solo дуучны уран бүтээлээ эхлүүлсэн. Үүнээс хойш “Хайрын хүч”, "440Н2","Амьдралын гол дүр", "Only one" цомгууд болон "Bold Central Stadium", "Хайрын хүч" цомгоо гаргасан билээ. 

Тэрбээр 2010 оноос эхлэн “Монгол Поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгмийн урлагт цоо шинэ өнгө төрхийг тунхаглан тогтоосон авьяаслаг уран бүтээлч. Өнгөрсөн онд өөрийн 11-дэх цомог болох "Хувцасаа тайчаад шид" нэртэй цомгоо гарган нэлээдгүй шуугианыг тариад авсан. Тэгвэл дуучин залуу маань удахгүй мэндлэх 12 дахь цомгоо олны хүртээл болгохоор уран бүтээлүүдээ туурвиад тун чиг завгүй яваа гэнэ шүү. 

Ар араасаа сонсогчдын хүртээл болох шинэ уран бүтээлийнхээ салхийг "Мартахаасаа өмнө" дуугаараа хагаллаа. Шинэхэн уран бүтээлийн клип тун удахгүй мэндэлнэ гэдгийг Дуучин Д.Болд дуулгав. Ингээд та бүхэндээ "Мартахаасаа өмнө" дууг хүргэе. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.