Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр Уильям Шекспирээр овоглодог “Globe” театрынхан “Гамлет” жүжгийг тоглоно
Нийгэм

Өнөөдөр Уильям Шекспирээр овоглодог “Globe” театрынхан “Гамлет” жүжгийг тоглоно

Урлаг Урлаг12/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bfc3c77f0dd1ea639618e792f270b385original1853442352015-08-12-08-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн алдарт “Globe” театрын уран бүтээлчид өнөөдөр Монголын тайзнаа “Гамлет” жүжгийг тоглох гэж байна. Уран бүтээлчид энэхүү жүжгийг Англи хэл дээр шинэчилсэн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 19.00 цагаас тоглох юм.

Уильям Шекспирээр овоглодог Globe театрын уран бүтээлчид дэлхийн 205 орноор аялан тоглож байгаа бөгөөд одоогоор 115 орны үзэгчдэд тус сод бүтээлийг толилуулжээ.

 

 

ЮНЕСКО-гоос суут зохиолч Уильям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойг тохиолдуулан энэхүү аялан тоглолтыг зохион байгуулж байгаа ажээ. Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх энэ аялал нь тус театрын түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан тоглолт юм байна. “Гамлет” жүжиг нь анх 1601 онд “Globe” театрын тайзнаа тавигдаж байсан бол 2015 онд УДЭТ-ын тайзнаа тус театрын уран бүтээлчид монголын үзэгчдэд зориулан тоглох гэж байна.

Шекспир амьдралынхаа турш нийт 37 жүжгийн зохиол туурвисан ба тэрбээр 37 настайдаа Гамлет зохиолоо бичжээ. Монгол улс Гамлет жүжгийг анх 1980 онд С.Галсанжавын найруулгаар УДЭТ-ын тайзнаа тавьж, түүнээс хойш 32 жилийн дараа найруулагч Н.Наранбаатарын найруулгаар дахин үзэгчдийн хүртээл болсон байдаг.

 

 

Дэлхийн сонгодог жүжгийн охь бүтээлийг Шекспирийн "Globe" театрын жүжигчид англи хэл дээр Монголын үзэгчдэд зориулж тоглох гэж байгаа нь сонгодог урлагт дурладаг үзэгчдэд онцгой бэлэг байх нь гарцаагүй биз ээ.Билетийг Драмын театрын билетийн кассаар худалдаалж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99026929 дугаарын утасаас авна уу. Тасалбарын үнэ: 30.000 төгрөг.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.