Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Жүжигчин Одноо “ахиж эрэгтэйлэг дүр” бүтээхийг хүсдэггүй
Одод

Жүжигчин Одноо “ахиж эрэгтэйлэг дүр” бүтээхийг хүсдэггүй

Урлаг Урлаг15/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-08-15_1421493541889182015-08-15-14-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр үзэгчдийн танил болсон УДЭТ-ын жүжигчин  Б.Одончимэгийг та таних биз ээ. Түүнийг үзэгчид ийм эмэгтэйлэг байсан юм уу хэмээн гайхан хүлээж авсан гэдэг. Тодруулбал, "247" уран сайхны кинонд тоглосон дүр нь ихээхэн эмэгтэйлэг дүрийг бүтээсэн нь ийнхүү гайхахад хүргэсэн байх гэж ярилцлагадаа ярьсан байдаг. 

Мөн анх удаагаа "Аз жаргалын шок"-д тоглосон болохоор Одноог эршүүд төрхөөр нь үзэгчид хүлээн авсан нь түүнд их таалагддаг гэсэн шүү. Тэрбээр нөхөртэйгээ ханилаад 11 жил болж байгаа аж. Гэр бүлийнхээ тухай "Би гэр бүлээ олны нүдэнд ил байлгах дургүй. Ил байлгах тусмаа надад аюултай санагддаг. Манай гэр бүлийн хүн бизнес эрхэлдэг хүн байдаг.  Бид хамтдаа амьдраад 11 жил болж байна. Миний хүү хань, ээж дүү манай хадам аав ээж маш сайхан хүмүүс байдаг.

Би хадам гэх дургүй. Надад ганцхан аав үлдсэн миний хадам аав. Урлагийн хүмүүс бэлэн юман дээр очдог. Хүүхдээ албатай юм шиг аав, ээжээрээ харуулаад ажлаа хийгээд л явдаг. Урлагт золиос хэрэгтэй гэж үнэн гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Мэргэжилдээ үнэнч, сэтгэлтэй байснаараа амжилтад хүрэх байх. Одоо бол би дөнгөж үзүүрийг нь бариад авсан байна. Цаашдаа юу хийх чадвартай, боломж бололцоо байна тэр бүгдийг одоо залуу насан дээрээ ашиглах хэрэгтэй. Миний араас зөндөө залуучууд гарч ирэх ёстой.

Тэр гарч ирэх хүртэл нь би өөрийнхөө байр суурийг өөр дээрээ байлгах ёстой. Өөрийгөө тамгалах ёстой. Хийсэн юмтай өөрөө өөртөө түүхтэй үлдмээр байна. Одоо л би киноны санал авч байгаа болохоос өмнө нь би театр л байдаг байсан шүү дээ.  Гэхдээ дахиад “Аз жаргалын шок”-ын Гэрлээгийн дүртэй төстэй дүр бүтээмээргүй байна" гэсэн шүү.

О.Ариун

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.