Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Ухна ишиг чоныг айлгасан нь
Клип

Ухна ишиг чоныг айлгасан нь

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ae79b567ecdb06801e08527baba50e25c6def31a2306133942012-04-09-21-13[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урьд нэг баян айлын хуучин өвөлжөөн дээр, цагийн гачаал бэрхэд туйлдаж, цасан доор дарагдаж үлдсэн нэг ухна ишиг, бухан бяруу хоёр байжээ.

Гэтэл, удалгүй хаврын урин орж хамаг бодис шинэтэн, дулаан бүлээн болоход, цасан доороос арай амьтай гарч бага зэрэг тэнхэл ороод хоёулаа хамт явж байтал, зам дээрээс нэг чонын арьс оллоо. Түүнийг аваад цаашаа явтал, талд нэгэн цагаан гэр үзэгдлээ. Тэр зүг чиглэ, гадна нь очоод, арьсаа үүдэнд нь тавиад орж үзвэл долоон том чоно найрлан ууцгааж байна.

Эхний чоно, дээр суусан бухан бяруунаас

  • Чинийн эр хэн бэ? гэсэнд бяруу:
  • Гүзээ ихт ихт гүрнийн жанжин гэв. Чоно дахин ухна ишгээс чиний нэр хэн бэ? гэсэнд
  • Ухна ишиг хэлсэн нь:
  • Хаан хурмастад далан сайн чонын арьсаар дах хийж өгөх албанд оногдоод явж байтал, баруун жалганаас нэг муу чоно аллаа. Тэгээд наашаа иртэл энд долоо байна гэхэд эхний чоно:

Би гарч шээгээд ирье гэж гарч одоод гаднах чононы арьсыг үзэж, ихэд аюун зугтав. Дараах чононууд өмнөх  чоно эргэж ирсэнгүйд бүгд гайхаж нэг нэгээрээ шээх гэж гарч явсаар, хамгийн сүүлд нэг чоно үлдсэнд ухна ишиг хамт гарвал, тэр чоно гадаа байгаа арьсыг үзмэгц, нэг амьсгаагаар дөрөв төв харайн ухаан зүггүй зугтав. Ухна ишиг хойноос нь амь тэсцэн хөөв.

Хөөж явтал нэг бага мөрний ус хөлдсөн мөсөн дээгүүр чоно зугтан гарахад ухна ишиг хойноос нь хөөн гартал, мөсөн дэр хальтран салтаагаа хагалав. Ухна ишиг салгаагаа хагарсныг чонод мэдэгдэхгүйн тул түүний хойноос өндөр дуугаар хашгиран,

  • За, чамайг би, өмдний тэлий тасраагүй бол хэмээн их л идэрхэг эрэлхэгээр хараан сүдүүлж заналхийлээд энэ үлгэр үүгээр төгсгөл болжээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

П.Цагааны “Гэгээ ’96 он” номын нээлт боллоо

27/05/2025
Утга зохиол Урлаг

Сэтгүүлч Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номоо малай хэлээр хэвлүүлжээ

26/05/2025
Утга зохиол Урлаг

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

01/06/2025

Олны танил эрхмүүд хүүхэд байхдаа

01/06/2025

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2025

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.