Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Урт үсээрээ гангардаг” жүжигчин А.Ганчимэгийн “фото өөрчлөлт”
Оддын амьдрал

“Урт үсээрээ гангардаг” жүжигчин А.Ганчимэгийн “фото өөрчлөлт”

Урлаг Урлаг31/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eefe5b8a323d52ab8427e7172faabb028862190642015-08-31-14-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, "Хувьсал" хэмээх айлд орсон.

Багаасаа урлагт дуртай, Хүүхэлдэйн театрын жүжгийн дугуйланд суралцдаг, циркт уран нугараачийн дугуйланд хүртэл явж байсан. Энэ бүхэн нь түүнд нөлөөлсөн үү тэрбээр арван жилээ төгсөөд л СУИС-д шалгалт өгч, жүжигчний мэргэжлээр суралцаж мэргэжлийн жүжигчин болсон. Түүний анхны бүтээсэн дүр бол муурын дүр байжээ. Харин түүнийг олны танил болгосон бүтээл нь “Халуун сэтгэл” кино. Сангийн аж ахуйд болсон эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн кинонд нэгэн оюутны дүрд тоглосон нь түүнд амжилт авчирчээ. Үүнээс хойш  "Амьдралын амт", "Помогите нам",  "Хуваарьгүй нислэг", "Рашаантын 18" "Нэг хоёрын гурав аа", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Наран мандах нутаг", "Зүрхээр наадагч" дэлгэцийн бүтээлд тогложээ. Мөн "Уучлал гуйхыг минь хүлээж байна уу", "Хүн хүндээ хайртай явъя",  "Чамдаа", "Шинэ өглөө" зэрэг дууны клипэнд тоглосон. 

Уран бүтээлийн зам нь дардан яваа түүний хувийн амьдралд "од"-гүй хэмээн ойр дотныхон нь ам нээдэг гэнэ. Ганцаараа охиноо өгсгөж байгаа тэрбээр залуу хүн гэсэн дээ "гялалзаж" яваа. Түүний фото өөрчлөлтийг хүргэж байна. Урт үсээрээ чамирхдаг түүний амин гол нь үс нь. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Аргагүй л сайхан эмэгтэй юм аа гэж дуу алдах нэгэн нь тааралддаг гэнэ лээ.

О.Ариун

 

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Stray Kids”-ийн Феликс төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлав

17/09/2026
Оддын амьдрал Урлаг

“Panasonic” жүжигчин Ха Ёны оролцсон сурталчилгаагаа устгажээ

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

17/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

18/09/2026

Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ

18/09/2026

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ

18/09/2026

Ч.Бадрал: Анх удаа хоёр монгол дуучин олон мянган үзэгчийн өмнө дуулсан нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.