"Twins Film" студийн бүтээл "Такси" инээдмийн уран сайхны кино есдүгээр сарын дөрөвний өдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан юм. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчидээс болон кино сонирхогчидоос өндөр үнэлгээ авч үзэгчидийг байлдан дагуулаад байгаа юм.
Киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт амилуулжээ. Харин туслах дүрүүдийг жүжигчин найруулагч С.Баттулга, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, "ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Өнөржаргал гээд монголын шилдэг уран бүтээлчид бүтээсэн байна.
Найруулагч тус киногоор дамжуулан архи их уудаг, буруу замаар явж буй нэгэн залуу таксины жолооч болсноор амьдралаа хэрхэн өөрчилж болдгийг хошин, инээдмийн байдлаар үзүүлэхийг зорьжээ. Та уг киног бүх кино театруудын дэлгэцнээөдөр бүр хүлээн авч үзэх боломтой. Ингээд уншигчиддаа тус киноны нээлтийн үеэр хийсэн фото сурвалжлаганаас хүргэж байна.
АМЬДРАЛ ХЭМЭЭХ УРТ ЗАМЫН АЗ ЖАРГАЛД ХҮРЭХ КИЛОМЕТР ХЭД БАЙХ БОЛ…