Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээл үзэсгэлэн цомгийн нээлт болно…
Нийгэм

Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээл үзэсгэлэн цомгийн нээлт болно…

Урлаг Урлаг12/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11202125_1014370431940732_4526641960828490802_n9403710012015-09-11-08-48[www.urlag.mn]9608981802015-09-12-11-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын их соён гийгүүлэгч, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулан “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” сэдэвт үзэсгэлэн, түүний бүтээлүүдийн дээжээс бүрдсэн цомгийн нээлтийг 2015 оны 09 сарын 11-ны өдрийн 11:30 цагт зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дээжээс түүний ариун мутрын болон дэг сургуулийн сор дээж болсон 17 бүтээлийг дэлгэн үзүүлэх юм. Мөн дээрхи бүтээлүүдийн зурагтай монгол, төвөд, санскрит, англи хэл бүхий тайлбарт цомгийг олны хүртээл болгох юм.

Чойжин ламын сүм нь VIII Богдын төрсөн дүү, Монгол төрийн их чойжин Лувсанхайдавт зориулан бүтээгдсэн "Номыг тэтгэгч сахиус" хэмээх Бурхан шашны хамгийн гүн нууцлаг ёс уламжлалын өвөрмөц онцлог бүхий бурхадын орон байв. Энэхүү сүм музейд Буддын шашны олон гайхамшигт бүтээл хадгалагдаж ирсний дотор Өндөр гэгээн Занабазарын урласан бурхад хүндтэй байрыг эзэлнэ.

Өндөр гэгээн Занабазар нь өөрийн эгэлгүй дээд номын билиг билгүүн, сод гайхамшигт мутрын ур чадвараар бурхан шүтээнийг буддын шашны урлахуй ухааны онол, тиг ёсны үүднээс боловч хүмүүний гоо сайхны төгс зохиролт дүрээр амилуулж асан, дахин давтагдашгүй суут их бүтээлч байсныг түүний өөрийн нь болон шавь нарын урласан бүтээлүүд нь гэрчилж байдаг юм. Түүний урлаг, соёлын их шинэчлэл нь уран зураг, баримал, цутгамал, уран барилга зэрэг бүтээлүүд, бурхан шашны урлахуйн ухааныг нүүдэлч түмний оюун сэтгэлгээний өв ба ардын урлагийг гайхамшигтайяа хослуулж чадсанд оршино.

Нэмэлт мэдээллийг: 11-328547, 99026081, 99967300 утсаар авна уу

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.