Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Бурхан зураг”-ийн сургалтын бүртгэл эхэлжээ
Сонгодог уран зохиол

Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Бурхан зураг”-ийн сургалтын бүртгэл эхэлжээ

Урлаг Урлаг12/09/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-09-12_1300475338542942015-09-12-12-08[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн тэргүүлдэг “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төв нь харъяа сургалтын төвдөө “Бурхан зураг”-ийн ангидаа элсэлтээ авч эхэлжээ. Тус сургалтын бүртгэл 9-р сарын 15-ны өдөр хүртэл явагдах бөгөөд элсэлтийн шалгалт нь 16-ны өдөр 12:00 цагт болох юм байна.

Үндэсний урлахуйн ухаан буюу шашны болоод Монголын уламжлалт урлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилготой “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн дэргэдэх сургалтын төв нь бурхан зураг, торгон зураг буюу зээгт наамалын гэсэн хоёр чиглэлээр сургалт судалгаа явуулдаг аж.

Шүтээн зургийн, бурхан зургийн ангидаа Бурхан урлаач Д.Ухаанзаяа өөрөө бие дааж удирдан, зөвхөн танка зураг, монгол уламжлалаар нь бурхан зургийг яаж зурах вэ гэдэг мэргэжлийн хичээлийг нь заадаг байна. Ингээд түүнтэй шинээр элсэлт авч буй талаар нь цөөн хором ярилцлаа.

Энэ сургалтын төвдөө шавь нараа яаж шалгаруулж авдаг вэ? Хүссэн хүмүүс орж болох уу?
Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн, монголынхоо уламжлалт зурганд дур сонирхолтой хүүхдүүдийг голлон авдаг. Сонирхсон хүн болгоныг авна, гэхдээ насны хязгаартай. 16,17-той, хорь хүртэлх насны хүүхдүүдийг ихэвчлэн авдаг. Бүр нас нь ахимаг бол хэцүү. Харин зээгт наамлын ангид нас харгалзахгүй, үнэ төлбөргүйгээр, сонирхсон бүх хүмүүсийг сургадаг. Аливаа нэг сургууль, янз бүрийн юмыг сурахад дур сонирхол хамгийн чухал байдаг. Юун түрүүнд маш их дур сонирхолтой байх хэрэгтэй. Бурхан зураг гэдэг бол монгол зургаас тэс хөндлөн, өөр юм байгаа юм. Асар их тэвчээр, асар нарийн чанд сахилга бат, дэглэм ордог. Үүнийг уйгагүй хөдөлмөрч, тэсвэр тэвчээртэй, оюунлаг, бурханлиг сэтгэлтэй хүн л сурна. Түүнээс биш, зүгээр л нэг хурдан сураад, гялс хийчихнэ гэсэн бодолтой хүн бол сурахгүй. Буяны сэтгэлтэй тийм хүмүүс л сурна даа.

Бурхан зураг зурахад юуг илүү анхаарах ёстой юм бол оо? Ямар дэг ёс сахидаг вэ?

Бурхан урлаач хүн өөрөө бурхныхаа шашны онолын номнуудад их мэргэшсэн, сэтгэл их ариуссан байх ёстой. Бодь мөрийн зэрэг, багшийг шүтэх ёс гээд номлолуудыг нь үздэг. Бурхан тал уруугаа ярихаар тиг хэмжээ, Лүн ван /бурхан бүтээх/ эрхийг нь авшигийн багшаасаа хүртэнэ. Мөн бүтээх гэж буй бурхныхаа бэлгэдэл утгыг болоод үүсэл гарал, түүхийг маш сайн мэддэг, тухайн  бурхныхаа талын бясалгалд суух ёстой. Бурхан бүтээгч хүн дор хаяж Жигжидийн ван, Дүйнхорын ван, Дажиг Ямандагийн ван зэрэг вангуудад суусан байх ёстой. Тэгж байж бурхан бүтээдэг. Бурхдын урлал талаасаа маш нарийн тиг хэмжээтэй, тэр тигээр нь бурхдыг зурдаг онцлогтой. Түүнээс биш зүгээр л шууд хуулаад зурж болдоггүй.

Бурхан зурахад малгайнаас ч юмуу, суудлаас нь эхэлнэ гэсэн тодорхой дараалал байдаг уу?

Байлгүй яахав. Бурхан багш дээр жишээ аваад ярья л даа. Сайхан байгалтай Бурхан багшийн зураг байлаа гэхэд, эхлээд эцэг тэнгэр, эх дэлхий гээд сав шим ертөнцийг дүүргэдэг. Энэ нь тэнгэрийнхээ бүх өнгийг таглана гэсэн үг. Тэнгэр цэнхэр учир хөхийн төрлийн бүх өнгийг таглаад, дараа нь газар дэлхий гэдэг утгаар ногооны холбогдолтой бүх өнгийг таглах зэргээр үндсэн таван өнгөний дарааллаар таглаж зурдаг. Эхэлж байгалаа дуусгаад бурхан руугаа ордог. Бурхны бие  лагшин, мутар дүүрлээ, орхимж зэрэг зарим нэг зүйлсийг цэвэр алтаар шаглаад, хээ хуарыг нь чимэглэж зурна. Дараа нь сайхан дагнаас, зураасаа хийж алтаа өргөөд хамгийн сүүлд бурхныхаа мэлмийг нээдэг. Мэлмийг нээгээд бурхан  амь орж байна гэдэг санааг илтгэдэг учраас мэлмийг нээхэд, мутар ч юмуу ямар нэгэн юм дутуу байж болохгүй. Мэлмий нээгээд л тухайн зурганд цэг тавьж байна гэсэн үг.

Танд баярлалаа таны энэ гэгээн үйлсэд оргилын дээдийг хүсэн ерөөе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.