Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Мисс Н.Ану “Уруул”-аараа зурсан зургийн үзэсгэлэнгээ дэлгэнэ
Оддын амьдрал

Мисс Н.Ану “Уруул”-аараа зурсан зургийн үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлаг Урлаг12/09/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1436150405_745201723214652015-09-12-13-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Ану тодорсон билээ. Тус тэмцээн энэ 12 дугаар сарын 19- ны өдөр зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд зориулсан түүний бэлтгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд тэрээр сайн үйлсийн аян, авъяаслаг мисс, спортлог мисс зэрэг төрлүүдэд илүүтэй анхаарал хандуулан оролцож байгаа юм. Энэхүү бэлтгэл ажлынхаа хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн бойжилтын талаар мэдээлэл өгөх үүднээс видео танилцуулгыг гаргаж байгаа гэнэ. Мөн түүний хоёр дахь ажил нь тун онцлогтой бөгөөд тэрээр уруулаараа зурсан зургуудаараа  үзэсгэлэн гаргаж "CHARITY KISS ART EVENT"-ыг зохион байгуулж байгаа юм.

   Монголд уруулаараа зурдаг зураач байдаггүй бөгөөд Мисс Н.Ану энэ төрлийн үзэсгэлэн гаргаж байгаа гэдгээрээ анхдагч болж байгаа юм. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ ихэвчлэн хөрөг зургийг дэлгэн үзүүлэх гэнэ. Үзэсгэлэн Q Art галерейд энэ сарын 17-нд нээлтээ хийгээд 20 хүртэл гурван хоног үргэлжилэх юм байна. Үзэсгэлэн төгөлдөр, авъяаслаг мисс бүсгүй маань энэхүү үзэсгэлэнгээс олсон орлогоороо нийгмийн эмзэг давхаргын амьжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тусламж үзүүлэх юм байна. Ингээд эх орноо төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд оролцох Мисс Анудаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026
Оддын амьдрал Урлаг

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.