Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Тусгал” клуб гэрэл зургийн үзэсгэлэн гаргана
Уртын дуу

“Тусгал” клуб гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

Урлаг Урлаг14/09/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c1f10013e3e630ccd6334ed67628b7c21491178542015-09-14-08-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тусгал” гэрэл зургийн клуб нь 2010 оны 09-р сарын 11-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд эдүгээ тав дахь жилийнхээ нүүрийг үзээд байна. 2015 оны 09-р сарын 11-нд тус клубын таван жилийн ой тохиож байгаа бөгөөд, ойн баярынхаа хүрээнд 9-р сарын 12-оос 18-ны хооронд Занабазарын Дүрслэх Урлагийн Музейн үзэсгэлэнгийн танхимд 7 хоног гишүүдийнхээ бүтээлүүдээр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна.

Монгол орны үзэсгэлэнт байгаль, байгалийн онц сонирхолтой үзэгдлүүд, эгзэгтэй бөгөөд дахин давтагдашгүй  агшнууд, нэгийг биш нилээд юмыг бодуулсан баримтат гэрэл зургууд, хүн хүний онцлогийг харуулсан хөрөг зургууд, сюрреалист стилийн гэрэл зургууд, хотын болон гудамжны амьдралын гэрэл зургууд, аливаа бүхний тусгал, од эрхэс, тэнгэрийн заадас, сүүн замын гайхамшигт гэрэл зургуудыг Тусгал клубын таван жилийн ойн хүрээнд гарч буй гэрэл зургийн үзэсгэлэнгээс харах боломжтой юм. Мөн энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь бусад өмнө нь гарч байсан үзэсгэлэнгүүдээс онцлогтой гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Уг гэрэл зургийн үзэсгэлэн нь зөвхөн гэрэл зургийн үзэсгэлэн биш бөгөөд зохиомж, инсталляци нэмж оруулж өгсөн нь үзэсгэлэнд тавигдсан зургуудыг илүү амьд орчинтой болгож, зарим содон зургуудтай өөрийн биеэр харьцаж, тухайн зураг дотор хэсэгхэн хугацаанд орж мэдрэх, гэрэл зурагт буусан гол дүрийн баатруудтай харьцах, гэрэл зурагт уусан орж, яг л тэр зурган дээр байгаа үйл явдлыг өөрийн биеээр үзэгч мэдэрж болох орчныг бүрдүүлэхийг Тусгалын залуус зорьсон байна. Гэрэл зураг сонирхогч хэн бүхэн, эх орныхоо гайхам сайхан үзэсгэлэнг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд үзэсгэлэн маань нээлттэй.

“Тусгал” гэрэл зургийн клуб нь өнөөдрийн байдлаар нийт 55 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тусгал клуб нь энэ таван жилийн хугацаанд нийт том жижиг 200 гаруй аялал зохион байгуулж, олон залуусыг гэрэл зургийн урлагт татан оролцуулж, олон сайхан зураг дарснаас гадна, монголдоо анхны явуулын гэрэл зургийн үзэсгэлэнг хэд хэдэн газарт гаргаад байна. Жишээ нь: Хөвсгөл аймгийн Хатгал сум “Сүхбаатар” хөлөг онгоцон дээр, Завхан аймгийн Их-Уул сум, Архангай аймгийн Тариат сум “Тэрхийн цагаан нуур”, Архангай аймгийн Тариат сум “Хоргын тогоо”, Төв аймгийн Жаргалант сум “Мартагдашгүй намар 2014”, Өвөрхангай аймгийн Хархорин хот “Эрдэнэ зуу хийд”-д явуулын гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгуулж, “Аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн 2015” -д оролцож гэрэл зургийн үзэсгэлэнгээ олны хүртээл болгоод байна.

Түүнээс гадна нийгэм рүү чиглэсэн ашгийн бус ажлуудыг олон удаа зохион байгуулаад байна. Үүнд хүүхдийн баяраар 1000 гэр бүлийн зургийг үнэ төлбөргүй авч угаалгаж өгсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн арга хэмжээг дэмжин зургийг нь буулгаж календарь хэвлэж өгсөн, хүчирхийлэл, хүний наймааны эсрэг “Тэд хаачив” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн зургийг авч олон нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн зэрэг ажлууд бий. Түүнчлэн өөрсдийн чадвараа ашиглан нийгэм болон олон нийтэд эерэг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ бүх ашгийн бус үйл ажиллагааг манай гишүүд өөрсдөө санхүүжүүлэн явуулж байна.

Тусгал гэрэл зургийн клубын 55 гишүүд нь насны хувьд янз бүр дээд тал нь 50 настай зурагчид, доод тал нь 20 гаруйхан настай залуу гэрэл зурагчид байгаа бөгөөд, бүгд өөр өөр мэргэжилтэй, ажилтай хүмүүс байдаг бөгөөд, өөрсдийн цаг зав, мөнгө санхүүгээ зарцуулж монгол улсад гэрэл зургийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулцааж байна.

Мөн Тусгал клубын гишүүд нь гадаадын гэрэл зургийн сайтууд, уралдаан тэмцээнд амжилттай оролцож, олны сайшаал хүртсэн гэрэл зургуудаараа дэлхий нийтийн гэрэл зураг сонирхогч олны нүдийг баясгадаг ажээ.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.