Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мял Богдын намтар” жүжиг
Нийгэм

“Мял Богдын намтар” жүжиг

Урлаг Урлаг24/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tn_(1)3444521372015-09-24-08-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан  бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.

Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын 67 дэх нармар цагийн үзвэрийн нээлтийн жүжиг 2015 оны 09-р сарын18-ны 1900 цагт амжилттай нээлээ.Тус театрын уран бүтээлчид Солонгос улсад болж буй “торгоны зам” наадамд оролцож ирээд  уг жүжгээ 10-р сарын 5-аас үргэлжлүүлэн үзэгчиддээ хүргэнэ.

“Мял Богдын намтар” зохиолыг  СГЗ Цоодолын Хулан цомнол болгон бичиж, тус театрын найруулагч СТА М.Ариунтуяа найруулж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, СТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл болон Хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид оролцож тайзнаа амилуулан  үзэгч түмний хүртээл болгож байна.

 Харилцах утас: 321669, 95951669

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.