Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлгэцээс буудаггүй “Хар сувдны нууц”
Нийгэм

Дэлгэцээс буудаггүй “Хар сувдны нууц”

Урлаг Урлаг26/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hav5066645952015032004546604499312015-09-26-13-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ он кино урлагийн хамгийн арвин ургацтай жил байлаа гэхэд болно.Монголын уран бүтээлчид өдөр ирэх бүр дэлгэцийн уран бүтээлд хүчээ үзэж өөр хоорондоо ширүүхэн өрсөлдөөд буй.

Тэгвэл өнгөрсөн хавар тун чиг сүртэй нээлтээ хийсэн “Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн кино одоог хүртэл дэлгэцнээс буугаагүй байна. Тодруулбал, тус киног үзэж амжаагүй хүмүүст зориулж, эрхэм уран бүтээлчид Skymedia, Univision видео сангуудад киногоо байршуулаад байгаа гэнэ. Киноны гол дүрд жүжигчин Д.Дэлгэрсайхан, Г.Алтаншагай, М.Баярбат, М.Намуунцэцэг нар тус тус тоглосон.

Тус киноны үйл явдлаас цухас дурьдвал, нэгэн хаан ер бусын үзэсгэлэнтэй сайхан хатантай болохыг хүснэ. Гэвч энэ хүсэлд нь нийцэх цорын ганц бүсгүй  нь түүний төрсөн дүүгийн эхнэр байх аж. Хаан болон түүний дүүгийн хооронд үүссэн энэхүү жижигхэн ан цавыг хааны шадар туслах ашиглаж өөрөө хаан ширээнд суух атгаг муу санааг агуулна. Улмаар нэг өдөр хааны төрсөн дүүд хор уулгаж, амийг нь хороодог. Харин хаан дүүгийнхээ эхнэрийг өөрийн хатнаа болдог тухай “Хар сувдан хайрцаг”-ны домогт өгүүлнэ.

Хаан эхнэртээ хязгааргүй хайртай байсан учраас дэлхийн хаана ч байхгүй үнэт зүйлийг бэлэгдэхийг хүсч, хар сувдан чимэглэл бүхий хайрцаг хийлгэхийг хүсч зарлиг буулгав. Хааны элч гадаад далайг гатлан “хар сувдан хайрцаг”-ийг бүтээдэг ч энэхүү үнэт бүтээл эзэндээ хүрч чаддаггүй байна. Учир нь хааны шадар туслах үймээн дэгдээд, хаан ширээг хүчээр булааж авснаас болоод “хар сувдан хайрцаг” гадаад далайн цаана мартагджээ.

Тэгвэл энэхүү үнэт бүтээлийг эх орондоо авч ирэх хүндхэн даалгаврыг мэргэжлийн хулгайчид болох мухар Ганбаа, дүлий Чинбаа, Генерал Батаа, үнэг Цоомоо нарт үл мэдэх бизнесмэн өгдөг.  Чинбаа сайн хулгайч даанч дүлий. Гэхдээ дүлий гээд хэлчихвэл сонсчихно бас. Харин Ганбаагийн хувьд сайн зохион байгуулагч. Гэвч хулгай хийх бүртээ мухардалд ордог учраас л түүнд "мухар" гэдэг хоч өгчээ. Генерал Батаа бол мэргэжлийн дээд түвшний хулгайч, мухар Ганбаагийн багын найз боловч нэг асуудлаас болоод тэд бие биенээ үзэхээ больсон. Цоомоогийн хувьд өөлөх зүйлгүй сайхан бүсгүй. Ганбаагийн анхны хайр эдгээр залуус "хар сувдан хайрцаг"-ыг авч ирэх даалгаврыг тус тусдаа авна. Залуус “Хар сувдан хайрцаг”-ыг хэрхэн хулгайлах, Вьетнам оронд ямар үйл явдалтай учрах гээд л олон сонирхолтой, хөгжөөнтэй адал явдлуудыг “Хар сувдны нууц” киноноос амжиж үзээрэй.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Дэжид

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.