“ДОЗ ПЛАС” энтертайнмэнт нь Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулан мөн өөрийн улсыг гадны оронд тодорхой хэмжээгээр сурталчлаж байгаа уран бүтээлчид.
Энэ удаагийн “ЭЛЭГ НЭГТЭН” бүтээл нь кино сонирхогчдын дунд хэдийнээ хүлээлт үүсгээд амжсан. Тус киноны томоохон онцлог нь 2013 оны Канны Олон Улсын кино наадамын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн Олон Улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо “Шилдэг эрэгтэй дүр”-ийн эзэн болсон Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тоглосон билээ.
Тэрбээр мөн бидний сайн мэдэх “The Notebook” киноны Холливүүдийн жүжигчин Ryan Gosling тэй хамтран “Only God Forgives “ кинонд тоглож байсан гэдгийг уншигч та андахгүй сайн мэдэх биз ээ.
Өнгөрсөн жил Шанхайн олон улсын кино наадамд 40 гаруй улс орны 2200 гаруй кино өрсөлджээ. Ийнхүү дэлхийд данстай азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm Монголын найруулагч Ш.Доржсүрэнгийн удирдлаган дор ажиллаж “ЭЛЭГ НЭГТЭН” кинонд шоронгийн офицерын дүрд тоглосон нь Монголын кинонд Дэлхийд данстай шилдэг жүжигчин тоглосон гэдгээрээ анхдагч болж чадсан юм. Тэгвэл Азийн шилдэг жүжигчид тоглосон киноны нээлт ирэх аравдугаар сарын 02-нд Хүннү моллд болно.