Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын 29. Адъяа гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аялал жуучлал, зугаалга, уулзалтыг зохион байгуулахад таатай өдөр. Урьд өмнө нь мэдрээгүй байсан мэдрэмж, тэс өөр ертөнцийг таны өмнө нээж өгөх хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Хэрвээ та гэр бүл, үр хүүхдүүдтэй бол болгоомжтой байж, тэр хүнийг өөрийн амьдралдаа хэр зэрэг гүн гүнзгий оруулахыг сайтар тунгаагаарай.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахаас өдөр эхлэнэ. Зөвхөн өөртөө найд. Найзуудын зөвлөлгөө, тусламж нь алдаанд хүргэж, байдлыг улам л хүндрүүлнэ. Төрөл төрөгсөдтэйгээ, ойрын хүнтэйгээ урьдын маргааныг эцэслэхийг хичээх хэрэгтэй. Өгөөмөр сэтгэлийг үрэлгэн зан болгон хувиргах, зоримог байдлыг ухаангүй алхам хийхэд хүргэж болохгүй
Хамтатгах (5/21-6/21)
Хууран мэхлэлттай өдөр. Гэр бүлд хардалт, хэрүүл маргаан гарч болзошгүй. Үүний уршгаар бодлогогүй алхам хийж магадгүй. Анхаарал болгоомжлол, сонор соргог, аливаа юмны учрыг зөв олдог зангийнхаа ачаар олон таагүй зүйлээс зайлсхийж чадна. Үдээс хойш түгшүүртэй мэдээлэл авч болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Цэгцтэй өдөр. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйлдэл хийхгүй байх нь дээр, учир нь энерги ба цагаа хоосон ярианд зарцуулна. Өөрийгеө ялахтай холбоотой өдөр. Одод нь хэрэггүй уулзалтаас татгалзах, бодит зүйлд шүүмжлэлтэй хандах, тэвчихийг зөвлөж байна. Бүх асуудлууд нь шууд ба шууд биш утгаар таны санхүүтэй холбоотой байна. Хуучин өр нэхэгдэх болно, шинэ ажлын тухай санаа зовинох эсвэл ойрын төрөлдөө туслах гэх мэтээр. Үдээс хойш санхүүгийн алдагдал гарах аюул байн. Үнэтэй зүйлээ эвдэх эсвэл алдаж магадгүй. Зүүд ба сэрүүндээ цаг эвдэрвэл гай ба алдагдал болно.
Арслан (7/23-8/22)
Өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, аялах, соёлтой амрахад таатай өдөр. Энэ өдөр бүхэлдээ өөдрөг байна. Олон энэ ордныхон өөрийгөө маш аз жаргалтайгаар мэдэрнэ. Үүнд тэдний үр хүүхдүүд ч багагүй үүрэгтэй. Тэдний ил цагаан зан хонинуудыг бишрүүлж хүүхэд насаа дурсахад хүргэнэ. Энэ өдөр өвчин тусвал хүндэрч болзошгүй.
Охин (8/23-9/22)
Шүүмжлэлтэй өдөр. Амьдралын эрч хүч идэвхитэй байж, ямар нэг таагүй зүйлээс болоод урам хугарах болно. Ажлаа дуусгах хугацаа дөхөж та маш их сэтгэлийн дарамтанд орж болзошгүй тул хийж байгаа зүйлдээ анхаарал болгоомжлолоо сулруулахгүй байхыг хичээ. Хардалт, гомдол, хэрүүлээс хол байхыг зөвлөж байна. Гал түймэр эсвэл хулгай гарч болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Хахууль, толгой эргүүлэх, төөрөгдөл болон хууран мэхлэлтэд орох өдөр. Магадгүй толгойн өвчин мөн бие тань тавгүйтэнэ. Хүмүүстэй харилцахдаа анхааралтай бай, магадгүй уур бухимдал төрүүлэх эсвэл хууран мэхлэлт, худал хуурмагтай учрана. Өнөөдөр нэг их чухал биш ажилтай зууралд, ямар нэгэн хэрүүл маргаанд бүү оролц, эс тэгвээс тань руу дайрах болно.
Хилэнц (10/23-11/21)
Хоёрдмол өдөр. Ямар нэгэн чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Таны амьдралын хүрээнд тийм таатай байхгүй байна. Азтай ч байна, азгүй ч байна. Таагүй зүйл нь, хэн нэгний далд явуулга хов живээс болно. Зөвхөн ойр дотны хүндээ л итгээрэй. Олон нийтийн ажлаас хол байхыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Аялж зугаалахыг зэхэж байсан хэн бүхэнд таатай өдөр болно. Энэ өдөр бүхнийг өөдрөг сайхнаар харж, аз жаргалыг мэдэрнэ. Хэдийгээр биеэ авч явах дадсан байдлаас гарахыг од эрхэс зөвлөж байгаа ч өөрийн баримталдаг зарчим, дагаж мөрддөг жанжин шугамаа өөрчлөхгүй байхыг сануулъя. Таныг хүрээлэн байгаа хүмүүсийн цагаан цайлган сэтгэлд эргэлзэх хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст гэр бүлд гэнэтийн хэрүүл шуугиан дэгдэх нь лавтай.
Матар (12/22-1/19)
Холын замд гарах, аялал жуулчлалаар явах, эд хөрөнгөтэй болох зэрэг нь үлэмж их хэмжээний мөнгөн хөрөнгийг танаас шаардана. Тиймээс өөрийн нөөц, боломжоо эртнээс хэмжиж тооцоолох нь зүйтэй байна. Харин шинэ төсөл төлөвлөгөө нь танаас идэвхи зүтгэл, танил талын хүрээгээ өргөтгөн тэлэх, ажил хэргийн холбоотой холбоо харилцааг тогтоохыг шаардана. Түүнчлэн гэр орондоо нийцтэй, халуун дулаан уур амьсгалыг тогтоохын тулд хичээх шаардлага гарч ирэхийг од гарагс сануулж байна.
Хумх (1/20-2/18)
Урд эхэлсэн ажлаа дуусгахад сайн өдөр. Энэ өдөр гэрээ эмхэлж цэгцлэхэд, засвар хийхэд, байраа тохижуулахад маш тохиромжтой өдөр. Ойр дотнын улсуудтай харьцахдаа нийлэмжтэй ба итгэлтэй байна. Таны хүнийг татах чадвар нэмэгдэх болно. Тийм учир амжилтанд хүрэх замд тохиолдох бүх саад тотгор бэрхшээлүүдийг давахад тус болно. Өнөөдөр магадгүй, хэд хэдэн шинэ ажил хэргийн хүнтэй танилцаж болно. Эдгээр нь алсдаа туслах болно. Танд нөлөө бүхий ивээн тэтгагч гарч ирж болно.
Загас (2/19-3/20)
Амар тайван, тэнцвэрт байдлын сэргэлтийг авчирах өдөр. Энэ өдрийг гадаа салхинд алхах, байгалийн сайханд зугаалах, усан бассейн, аль эсвэл халуун усанд орох нь танд ач тустай байх бөгөөд ингэснээр сэтгэл хөнгөрч тайвшралыг мэдрэх болно. Олон сонирхолтой хүнтэй танилцах боломжийг бүү алдаарай. Хүүхдүүдтэй харилцах харилцаагаа сэргээгээрэй.