Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал боллоо
Нийгэм

“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал боллоо

Урлаг Урлаг13/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12168313_918540811550102_1494124959_o8223593872015-10-13-15-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоор хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.

    Тус наадмын хэвлэлийн хурал өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд болж өндөрлөлөө. Уг хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, MGL MEDIA GROUP-ын захирал Э.Батхүү, "Практикал" даатгалын  мэргэжилтэн Т.Сүх-очир, "Витафит" группын маркетингийн албаны дарга Д.Миньяа, "Дархан минж" ХХК Маркетингийн менежер Э.Гэрэлбаяр  нар оролцлоо. Хурлаар наадмын зорилго, хамрах хүрээ, наадамд оролцох урлагийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийн зэрэгцээ тэмцээнд оролцогчдын техникийн зөвлөгөөний хурлыг хийлээ.

     Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын санаачилсан тус наадамд Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулах юм. Наадмын дэмжигч байгууллагаар "Практикал" даатгал, "Golden gym" "Дархан минж", "Витафит" групп, "Андра модел" агентлаг нар ажиллаж байна.

    Наадмын шалгаруулалт 10 дугаар сарын 16-ны өдөр болох бол шилдгийн шилдгийг шалгаруулах гала концерт 17-ны өдөр болох юм байна. Иймд эрхэм мэргэжил нэгт сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-даа өргөнөөр оролцохыг урьж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-330948, 99991706, 99841725, 88004147, 99004147 лавлаарай

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.