Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 4. Санчир гараг. Эрхтний тэнгэрт одтой, 2 хар мэнгэтэй, улаан бар өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ачаалалтай өдөр. Өнөөдөр эхэлсэн ажил, төсөл тийм ч бүтэмжтэй бус. Их хүчин чармайлт гаргасан ч үр дүн нь хүлээж байсанд хүрэхгүй бололтой. Таны итгэл найдвар тасарч сэтгэлээр унаж ч магадгүй. Гэхдээ ийм байдал удаан үргэлжлэхгүй тул санаа бүү зов. Гэр бүлийн сайхан уур амьсгалыг таагүй мэдээ жаахан хөргөх байх. Үүнээс яаж гарах аргаа урьдаас төлөвлө.
Үхэр (4/20-5/20)
Тусламж авах өдөр. Энэ өдөр танд гэнэтийн өөрчлөлт авчирна. Өнөөдөр та байгаа газрынхаа эзэн нь эсвэл эсрэгээр орчиндоо байгаа хүмүүсээс хамааралтай нэгэн болно. Танд хэн туслахыг бүү март. Найз нөхдийнхөө зөвлөгөөг хүлээн аваарай. Хэрвээ өөрөө хүсвэл энэ үдшийг найз нөхдийнхөө хүрээнд гадуур явж өнгөрүүлээрэй. Шинэлэг санаа эсвэл үйлдэл, дотно харьцаа үүсгэх тал дээр хэрүүл маргаан гарж болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээлч идэвх зүтгэл гаргах өдөр. Ихэнх энэ ордныхон ойр дотныхондоо тусалж, өөрсдөө зээл аван, санхүүгийн тусламж үзүүлж, хамаатнуудаа дэмжинэ. Эдгээр үйл явдлууд нь дурлалын холбоог улам гэрэлтүүлж харилцаагаа сайжруулна. Магадгүй томгүйхэн материаллаг байдлаараа ашигтай өөрчлөлт гаргаж чадна. Ихэнх гэр бүлд аз жаргал хүлээж байна. Тиймээс гэр бүлрүүгээ яараарай.
Мэлхий (6/22-7/22)
Амьдрах чадамж буурснаас болж хэт ачаалалд өртөнө. Ажил хэргийн хамтрагчид дунд үл ойлголцол болж ажлын амжилтанд сөргөөр нөлөөлнө. Энэ ордны эрэгтэйчүүд шинэ ажил эхлүүлэхгүй байх хэрэгтэй. Хүсэж хүлээж байсан зүйлс бодит байдалд биеллэлээ олоход магадлал ихтэй. Хайр дурлал болон хувийн асуудал гарна.
Арслан (7/23-8/22)
Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Ханцуйгаа шамлан ирээдүйтэй шинэ ажилдаа ор. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу, тайван, сахилга баттай байх шаардлагатай. Агшин зуурын амжилт бүү хүлээ. Дотнынхонтойгоо харьцах харьцаа урьдын хэвээр үлдэнэ. Романтик адал явдлаас татгалз, таагүй үр дагавар дагуулж болзошгүй. Өнөөдөр эрүүл мэндтэй холбоотой асуудал үүснэ, магадгүй даарч хөрөх, ханиад томуу тусах магадлалтай.
Охин (8/23-9/22)
Долоо хоногийн төгсгөл нь гэр орны асуудлуудыг шийдэх, амарч тухлах, гэр бүлийхэндээ цаг зав гаргахад бүрэн зориулагдах ёстой. Харин энэ өдөрт янз бүрийн уулзалт хийхгүй байх, аль эсвэл зочин гийчдийг гэртээ урьж залахгүй байх нь зүйтэй. Учир нь энэ ордныхоны дийлэнх нь тийм ч элэгсэг найрсаг гэрийн эзэн байж чадахгүй байх бололтой ба таагүй, ядаргаатай байдлыг мэдэрнэ. Гэр бүлийн цомхон хүрээнд амарч тухлах нь танд тустай. Өөрийн болон ахмад настай хүмүүсийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Долоо хоногийн сүүлчийн энэ өдөр сэтгэл санаа тавгүйрхэж, хямрал стресст орох магадлал өндөр байна. Энэ байдалд анхаарлаа хандуулахгүйгээр гэр орны ая тухтай байдал, материаллаг байдлыг дээшлүүлж, сайжруулахад хүч чадлаа зориулаарай. Хүүхдүүдтэй өндөр дуугаар харилцах гэсний хэрэггүй. Ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө зөв гэдгийг батлахаар шамдах нь сайныг авчрахгүй бөгөөд гэр орны амар амгалан байдлыг эвдэж, хэрүүл маргааны үүд хаалгыг нээх болно.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр биеийн их ачаалал шаардах болон идэвхитэй ажлаас татгалз. Мөн хөндлөнгийн хүмүүстэй харьцахаа багасга, шинэ танилтай болох гэсний хэрэггүй гэж одод зөвлөж байна. Та буруу хүндээ өгөөмөр шан харамж өгснөөс болж, танай гэрт хэрүүл маргаан дэгдэх магадлалтай. Таны зөн совин хамгийн доод түвшинд байгаа тул хүүхэд ч таныг хуурч чадна. Толгой өвдөх зэргээр бие хямарч болзошгүй. Хоол болон согтууруулах ундааг тохируулан зөв хэрэглээрэй.
Нум (11/22-12/21)
Аюултай өдөр. Ямарч ажилд шамдахгүй байхыг одод зөвлөж байна. Өөрийн дутагдалд шүүмжлэлтэй хандах, хамтрагч нартаа өндөр шаардлага тавихаас татгалзах нь бүх үл ойлголцлыг шийдэх болно. Асуудлууд нь шууд ба шууд бусаар таны шулуун зан, өөрийн санааг тойруулахгүй ярихыг хичээхтэй холбоотой байна.
Матар (12/22-1/19)
Сайхан амрах, цэвэр агаарт зугаалах, бүрэн дүүрэн нойрсох нь хүнд хэцүү долоо хоногийн алжаал ядаргааг тайлахад тань тусална. Өөрийн хүсэл зоригийг шууд тулган, муйхарлан түс тас зүтгэлгүй харилцан ойлголцож, асуудалд тэвчээртэй хандах хэрэгтэй. Ойрын хугацаанд удаан хүлээж байсан үр дүнд хүрэх боломж гарч ирэх бололтой. Таныг гэнэтийн бэлэг, таатай явдлууд хүлээж байна. Мөн гэнэтийн зочин гийчнийг хүлээн авахад бэлэн байгаарай.
Хумх (1/20-2/18)
Хэрвээ худалдан авалт хийхийг бодож байгаа бол өнөөдөр гүйцэтгэ. Одод зохион бүтээхэд, хөрөнгө мөнгө хураахад тааламжтай хандана. Өөртөө төлөвлөгөөгүй зардал хий. Хувцас эсвэл таалагдсан номоо худалдан ав.
Загас (2/19-3/20)
Анхаарал сэрэмжтэй байж, ямар нэгэн чухал шийдвэр гаргалгүйгээр хүлээзнэх нь өлзийтэй. Хэн нэгэн хүн таныг дахин уурлуулж, бухимдуулахыг зэхэж байна. Муу санаатны зүгээс ирэх далд өдөөн хатгалгаас өөрийгөө хамгаалаарай. Ялангуяа хов жив, гүжир гүтгэлгээс болгоомжил. Ээдрээтэй нөхцөл байдлын учрыг олохыг хичээж, буруугүй хүнийг гомдоохгүй байхыг хичээгээрэй.