Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүүхдийн найрал дууны наадам шилдгүүдээ тодрууллаа
Уртын дуу

Хүүхдийн найрал дууны наадам шилдгүүдээ тодрууллаа

Урлаг Урлаг22/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-10-22_0936071066554532015-10-22-09-36[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмын анхан шатны  шалгаруулалтыг  10 дугаар сарын 7 – 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 16-ны  10:00 цагаас Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч оролцож 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш  ур чадвараа сорин оролцлоо.
Уралдааны
1-р байранд  Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг
2-р байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг
3-р байранд Баянгол дүүргийн 28-р сургуулийн найрал дууны хамтлаг
Тусгай байруудад  Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарлаа
Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн хөгмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар шалгарлаа.
Уралдааны  шагналт байр, шилдэг хамталгуудын хамтарсан Гала  концертийг Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан  10 дугаар сарын 29-ний 12:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

 
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.