Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг27/10/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 15. Ангараг гараг. Шийдэм одтой, 1 цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг52 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хянуур байх өдөр. Дур булаасан болон хорхой хүргэсэн зүйлтэй тэмцэх нь таны зан. Хэрвээ өнөөдөр ажил дээр тань танд албан томилолтоор явахыг санал болговол түүнээс шууд татгалз, учир нь та осол аваарт орох, эсвэл мөнгө санхүүгийн алдагдлыг хүлээх магадлалтай байна. Давж боломгүй саад бэрхшээлтэй тулгарснаас таны ажил хэрэг удааширна. Өнөөдөр, таны ажил хэрэгт, аль эсвэл биеийн байдалд ноцтой нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдоно. Бизнес эрхлэгчид ямар нэгэн гэрээ хэлцлийг зөвшөөрөхөөсөө өмнө бүх нарийн учиг ялгааг тооцож, онцгой болгоомжтой байх хэрэгтэй.


Үхэр (4/20-5/20)

Тогтвортой байх өдөр. Ойр дотнын хэн нэгний эрүүл мэнд эсвэл өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай. Сэтгэл санаа хямрах, өвчин эсвэл сэтгэл хөдлөлийн таагүй байдал үүснэ. Эсрэг хүйстэнтэйгээ шинэ холбоо үүсгэхээс татгалз. Зүүд айдастайгаар буувал бага зэрэг завсарлага авахыг зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Холимог өдөр. Өнөөдөр таныг хамгийн энгийн, өдөр тутам хийж хэвшсэн ажил төрлүүд хүлээж байна. Мөн түүнчлэн хийгдсэн гэрээ хэлцлүүд тодорхой хэмжээний ашиг орлогыг авчирах болохыг од гарагс танд амлаж байна. Сайн санаатай хүний зүгээс ирэх тусламж, дэмжлэгийг та хүртэж мэднэ. Харин гэр бүлийн хүмүүстэй харилцах харилцаанд таагүй асуудлууд үүсэх бололтой. Хэт их уур уцаар, бүдүүлэг үг хэлж, ширүүн догшин зан авир гаргах зэрэг тань гэр бүлийнхэний хэн нэгний сэтгэлийг хөндөж гомдооход хүргэж болзошгүй. Тиймээс ийм байдалд орохгүй байхын тулд биеэ дээд зэргээр барьж, аливаа асуудалд тэсвэр тэвчээртэй хандах, харилцан буулт хийхийг од гарагс анхааруулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зөрчилдөөн, тэмцэлтэй байх сөрөг өдөр. Эхэлсэн ажил хэрэг бүтэл муутай байж, зөвхөн урьд өмнө хийсэн ажлаас бага зэргийн ашиг орлого ирэх магадлалтай. Болж байгаа үйл явдалд гүн гүнзгий оролцохгүйгээр ажиглагчийн байр сууринаас хандах нь хамаагүй дээр байх болно. Өнөөдөр, таны ажил төрөлд ихээхэн саад бэрхшээл тохиолдсоноос болж найз нөхөд болон төрөл садангаасаа эд материалын болон мөнгө төгрөгний тусламж авахад хүргэж болзошгүйг од гаригс анхааруулж байна. Зүүд зөнтэй байх магадлал өндөр байгаа ба дөрөв хоногийн дараа биелэх нигууртай.


Арслан (7/23-8/22)   

Одод эрхсийн нөлөөгөөр таны ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй байна. Аливаа алдаа эндэгдэл нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой ажиллагсад онцгой анхааралтай ажиллахыг анхааруулж байна. Эхлүүлсэн бүх ажил хэрэг маш амжилттайгаар дуусах болно. Нарийн арга ажиллагаатай байхаас гадна эелдэг зөөлөн, найрсаг байдлыг сахиж чадвал ажил хэргийн түнштэй хийх уулзалт маш их ашиг амжилтыг дагуулах байна.


Охин (8/23-9/22)    

Эгзэгтэй өдөр. Таны амьдралын эрч хүч буурах шинжтэй байна. Мэргэжлийн хүрээнд хариуцлага бүхий шийдвэр гаргах буюу йдэвхтэй үйл хөдлөлөөс татгалз. Хэтэрхий их түншүүддээ найдаж болохгүй бөгөөд ойр дотнын хүмүүсээс тусламж ирэхийг хүлээсний хэрэггүй. Энэ бүгд нь ажилд саад болох ба олон төвөгтэй асуудлуудыг үүсгэнэ. Бүдүүлэг байдалтай эсвэл залилантай тулгарч болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Айдастай өдөр ба энэ нь ямар нэгэн шалтгаанаас болно. Мөн эрчимт эмчилгээ хийх шаардлага гарна. Хэт их төсөөлөн бодох хэрэггүй. Хэт ачаалалтай төсөөлөн бодох нь сэтгэл санаа тань тавгүйрхэж ажилдаа сэтгэл хангалуун бус мөн үр дүндээ хүрээгүй мэт сэтгэгдэл төрнө. Од гараг өөрийн эрүүл мэнддээ анхааралтай байж ойр дотнын хүмүүстэйгээ дотно харьцахыг хичээ. Ганц болгоомжгүй үгнээс ойр дотнын хүмүүстэйгээ үл ойлголцолд хүрэх болно. Биеийн хүчний ажил мөн цэвэр агаарт гарах нь тааламжтай байна.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр аян замд гарах, шинэ хүмүүстэй танилцах, уулзалт зохион байгуулахад нэлээд хэмжээний мөнгө шаардагдана. Мэдээж их бухимдах нь. Иймээс та юуны өмнө өөрийн боломжийг харгалзан үзэж, дараа нь шийдвэрээ гаргаарай. Эрчүүд төрөл садан, найз нөхөдтэй холбоотой асуудал үүсч, цаг заваа үүнд зарцуулах бололтой. Ганц бие хүмүүс үдшийг гадуур өнгөрөөвөл хүсч мөрөөдөж явсан хүнтэйгээ учрах магадлалтай. Зөнтэй зүүдэлнэ.


Нум (11/22-12/21)   

Ачаалалтай өдөр. Эрчүүд өөрийн хамтрагчаа анхааралтай сонжих, шаардлагатай тохиолдолд бий болсон харилцаагаа өөрчлөхийг одод зөвлөж байна. Тооцоонд алдаа гаргах, мэдээг буруу дүгнэх нь гэнэтийн зардал гарах, мэргэжлийн үйл ажлын хүрээнд ноцтой асуудлууд үүсэхэд хүргэх юм. Таны санхүүгийн чадвар багагүй муудна. Хэрвээ өглөө бүрхэг өдөр байвал зүүд нь биелнэ.


Матар (12/22-1/19)   

Томоохон хэмжээний худалдан авалт хийхийн өмнө сайтар тунгаан бодож үүнгүйгээр байж чадах атлаа ихээхэн мөнгө төгрөгийг үрэх гэж байгаагаа анхаааарай. Одоохондоо хүлээзнэх хэрэгтэй. Удахгүй та, бодож хүсэж байгаагаасаа илүү ихийг өөртөө зориулж чадах боломжтой болохыг санаарай. Эрүүл мэнд тань муудах төлөвтэй байгаа ба анхаарч байвал зохилтой. Санаа зовоох зүйлсээ багасгах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, сайтар унтаж амрахыг од гарагс зөвлөж байна.


Хумх (1/20-2/18)   

Таагүй өдөр. Өнөөдөр ажил чинь их зүйлийг шаардах учир ямар ч байдалд өөрийгөө барих хэрэгтэй. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй. Олны газар явах, дасгал хийх, мөн биеийн хэт ачааллаас сэрэмжил. Таны сексийн мэдрэмжтэй, сэтгэл санааны хөдөлгөөнтэй байдал нь хэрүүл эсвэл хүслээ гүйцэтгэж чадахгүй байхад хүргэнэ. Эрүүл мэнддээ анхаар. Архаг өвчин хүндэрч магадгүй тул биеэ сайн эмчлүүлэх тал дээр анхаар.


Загас (2/19-3/20)

Ээдрээтэй өдөр. Зорьсон зорилгодоо хүрч, өөрөө өөрийгөө ялан дийлэх өдөр. Өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө шинэчлэхийг хүсэж, ихийг хийсэн хэн бүхэнд хийсэн бүхнийхээ төлөө магтаал сайшаал, хүндлэлийг хүлээх цаг мөч ирэх нь дамжиггүй. Хэрвээ, та хувь хүн талаасаа оюун санаагаа хангалтгүйгээр хөгжүүлсэн бол түүний төлөө сэтгэл зовниж, улмаар мэдрэлийн ядаргаанд орж, биеийн эрүүл мэндийн байдал дордох болно.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэн үргэлжилж байна

10/07/2025

“Торгоны маань хээ” киног “Amazon Prime Video” платформоос үзэх боломжтой болжээ

09/07/2025

Японд тархины долгионыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна

09/07/2025

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

09/07/2025

Японы эзэн хаан Нарүхито “Монгол аялгуу”-г эгшиглүүллээ

09/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.